АНУ-ын Тафтсын их сургуулийн Эрх зүй, олон улсын харилцааны сургуулийн профессор Крокер Снөү 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ГХЯ-нд зочилж, “Public diplomacy in Limelight” сэдвээр лекц уншлаа. Лекцэнд Гадаад харилцааны яамны албан хаагчид, Монгол Улсын Их сургуулийн Олон Улсын харилцааны сургуулийн оюутнууд, Улаанбаатарт суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд оролцсон бөгөөд профессор Крокер Снөү лекцийн төгсгөлд Монгол Улс дэлхий нийтэд өөрийгөө хэрхэн таниулах, чингэхэд манай давуу болон сул тал нь юу байж болох талаар өөрийн санал бодлоо хуваалцаж, оролцогчдын сонирхсон асуултад хариулав. Мөн Профессор Крокер Снөү-ийг Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг энэ үеэр хүлээн авч уулзан санал солилцлоо.
Уг лекцийг Монгол Улсын Гадаад харилцааны яамны дэргэдэх Залуу дипломатчдын клубээс Дипломат ажилтнуудын мэдлэг, чадавхийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулсан бөгөөд Вашингтон пост сонины сэтгүүлч А.Траффорд, Харвардын их сургуулийн 8 оюутан мөн лекцэнд оролцсон байна.