“Хоггүй хороо – Хоггүй гудамж” болзолт уралдааныг дүгнэлээ

p1a2lrt8li708i159cs1p701q852Нийслэлийн 376 жилийн ойг угтаж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Хоггүй хороо-Хоггүй гудамж” болзолт уралдааныг зарласан. Тус уралдааныг дүгнэж Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал нар зам талбайн 8 үйлчлэгч, 5 жолооч, 4 ачигч, зам талбайн мастер, зам талбайн инженер зэрэг нийт 25 хүнд шагналыг гардууллаа.
Мөн энэ үеэр шилдэг хоггүй хороогоор Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо тус тус шалгарав. Шилдэг дэд бүтэц тохижилтын хэлтсээр Баянзүрх дүүрэг нэгдүгээр, Баянгол дүүрэг хоёрдугаар, Сонгинохайрхан гуравдугаар байр эзэллээ. “Оюу толгой” ХХК-иас энэ үеэр нийслэлийн хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын 18 ажилчдад хөдөлмөр хамгааллын иж бүрэн хувцас олгов.

Энэхүү арга хэмжээ нь нийслэлийн гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, хог цуглуулалт, тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага, аж ахуйн нэгжүүд, дүүрэг, хорооны холбогдох мэргэжилтнүүдийг идэвхижүүлэх, ажлын шинэ арга барил бүхий санал санаачилгыг дэмжих үндсэн зорилготой.
Улаанбаатар хотын хог хаягдлыг менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд гудамж талбайн цэвэрлэгээг 2 дугаар ээлжийн зохион байгуулалтанд оруулж, зам талбайн үйлчлэгч нарын тоог 2 дахин, цалингийн дундаж хэмжээг 52 хувиар нэмэгдүүлсэн.
Нийслэлийн хэмжээнд иргэдийн 73 бүлэг байгуулагдаж 465 иргэн хог цуглуулалт тээвэрлэлт, гудамж талбайн үйлчилгээг сайжруулах ажилд тохижилт үйлчилгээний байгууллага хороотойгоо хамтран ажилладаг болсон юм.

Мөн машин хүрч болохгүй айл өрхийн хог хаягдлыг цуглуулах, ачилтанд бэлтгэх,далан суваг гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажил хийж байгаа юм. Хөндлөнгийн төрийн бус байгууллагууд ажилд нь хяналт тавьж, гүйцэтгэлээр нь санхүүжилтийг нь шийдвэрлэдэг болсон. Цаашид нийслэлээс шар хантаазтануудын ажлыг хөнгөвчлөх үүднээс ажлын багаж хэрэгслийг сайжруулах, тусгай зориулалтын багаж хэрэгслээр хангах, хөдөлмөр хамгааллыг сайжруулах талд анхаарч ажиллана.

Энэхүү арга хэмжээний үеэр “Захиргааны хариуцлагын тухай хууль, Хог хаягдлын тухай хуулиар аж ахуйн нэгжүүд орчныхоо 50 метр газрыг харицаж тохижилт, ногоон байгууламжаа нэмэгдүүлж, цас мөсөө цэвэрлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүйгээс иргэд гэмтвэл аж ахуйн нэгжүүд хариуцлага хүлээнэ. Тиймээс аж ахуйн нэгжүүд цас мөсөө сайн цэвэрлэн, иргэдээ зам дагуу ус асгахгүй байхыг уриаллаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …