Хүүхдийн амбулаторийн тоног төхөөрөмж гардуулж өгөв

hu-a-1Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Эрээн хотын Ардын төлөөлөгчдийн их хурлын хооронд эдийн засаг, эрүүл мэнд, соёл, боловсрол, спортын болон бусад салбарт хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулан ажиллаж байгаа.

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга н.Оюунчимэг нарын байгуулсан Санамж бичгийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд баригдаж буй Хүүхдийн амбулторид Эрээн хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 15.4 сая төгрөгийн тоног төхөөрөмж гардуулан өгөв. Тоног төхөөрөмж гардуулах ёслол БНХАУ-ын ӨвөрМонголын Өөртөө засах орны Эрээн хотод боллоо. Уг арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр, Хүүхдийн амбулторийн дарга н.Баянмөнх Эрээн хотыг төлөөлж АТИХ-ын Байнгын хорооны 1 дүгээр орлогч Tian Yung Hong, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга н.Төмөр болон албаны бусад хүмүүс оролцлоо. Хамтын ажиллагааны хүрээнд Дүүргийн Хүүхдийн амбулаторит т 48 инчийн LED дэлгэц 3, 24 инчийн LED дэлгэц 20, ус буцалгагч 4, угаалгын машин зэрэг тоног төхөөрөмжийг тусламж болгон өгсөн байна. Эрээн хотын АТИХ-аас олгосон энэхүү чин сэтгэлийн бэлэг нь Чингэлтэй дүүргийн хүүхэд багачуудын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урдчилан сэргийлэхэд зориулагдах юм.

hua-2 hua-3

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …