Дуучин Г.Ариунбаатар Английн хатан хааны ордонд уригдав

ariunbaatarduulav1Монголын нэрийг дэлхийн сонгодог урлагийн тавцанд өндөрт өргөж гарч ирсэн залуу гавьяат Г.Ариунбаатар Их Британийн цог жавхлант хатан хааны гэр бүл хүлээн авах урилга явуулжээ. Тэрээр энэ тухайгаа дуучин маань өөрийн цахим хуудаснаа “Монгол Улсаас Англи улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Н.Тулга болоод түүний гэр бүлд талархал илэрхийлж, Хатан хааны ордонд дуулах нь асар их нэр хүнд билээ” хэмээв.

 МУГЖ, Оросын холбооны Буриад улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар Оросын алдарт “Маринский” театрын үндсэн гоцлол дуучнаар ажиллахаар болсон билээ. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард болсон дэлхийн нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XV уралдааны Гран при шагналыг хүртсэн юм. Энэ үеэрээ Орос улсын нөлөө бүхий эрхэмүүдийг гайхшируулаад авсан юм.

11140119_986605291361354_5956141117735089744_n

Эх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …