Испанийн Мадридын Их сургууль, Консерваторийн профессор, төгөлдөр хуурч МУСТА Доржийн Мэндмаа нь Испани-Монголын нийгэмлэгийн тэргүүн бөгөөд Испанид 1991 оноос хойш ажиллаж, амьдарч байна.
ХБДС-г 1973-1980 онд Г.Занаа багшийн удирдлаганд доор, 1981-1985 онд Москвагийн хөгжмийн дунд сургууль, 1985-1990 П.И.Чайковскийн нэрэмжит Москвагийн Консерваторийг Г.Н.Егиазаровагийн удирдлаган доор төгссөн. Түүний багш Г.Н. Егиазарова одоо Мадрид хотын хатан хаан Софиягын нэрэмжит хөгжмийн дээд сургуульд багшилдаг.
Улаанбаатар хотод төрж өссөн тэрээр Нийслэлийн 376 жилийн ойд зориулан эх орондоо өөрийн бие даасан тоглолтоо хийхээр зорин ирээд байна. Тоглолт Улсын Филармонийн симфони найрал хөгжимтэй, удирдаач МУСТА Д.Нямдашийн удирдлагаар тоглох юм.
Ерөнхий сайдын ивээл доор зохиогдож буй уг тоглолтын орлогоос МУУГЗ Н.Бүтэнбаярын эмчилгээнд хандивлах юм.
Тоглолт 2015 оны 10 дугаар сарын 29-нд 19 цагт Улсын Филармонийн танхимд болох юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг 70148012 утаснаас авна уу.
Түлхүүр үгсоёл урлаг
Санал болгох мэдээ
Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ
“Мөнгөн мод 2023” наадмын шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …