Эх орны минь зарим нутгийн газар шороо, алтан хэвлий олон жил сархад зооглож, орох оронгүй арчаагvй яваа эр хүн шиг царай нь харлан, өр нь өмрөн үлдэж, ухсан нүх, овоолсон шороо, угаасан хайрга болон хоцорч байна. “Яндаж болдоггүй далай шиг яасан баян нутаг вэ” гэж дуулаад байсан чинь өдгөө лайдаж болдог худаг шиг яасан олон цооног үлдэж байна гэмээр болж байх шиг. Нэг хэсэг алт ухаж, газар хөндөж, ашигт малтмалын төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцдаггүй байсан харийнхан өнөөдөр Монголд уул уурхай биш газар тариалан эрхлэх сонирхолтой болцгоожээ. Үеийн үед эх орон минь гадныханы шүлсийг гоожуулсаар ирсэн.
Бид ч үеийн үед эх орноо хамгаалж онгон дагшин газраа овоолготой шороо, онгорхой нүх болохоос өмнө хайрлаж хамгаалж хойч үеийнхний өмнө нүгэл бузар хийхгүй гэсэн нүнжигтэй монгол сэтгэлээр хүн хүндээ хандаж явах сан. Нуранги шороотой, үндэсгүй хөрстэй газар шороо минь үрээ алдсан эх хүн шиг уйлж байгаа юм бус уу. Үүнийг төр манасан хэдэн мануухай нь мөнгөнд захирагдаж эх орныг минь зарж идсээр. Энэ байдалд ард иргэд төдийгүй урлаг соёлыхон ч уран бүтээлээр шүүмжилсээр байгаа. Тэгвэл элэглэлийн “Пароди” хамтлагийнхан ч мөн улс төрчдийн үнэн төрхийг дуугаараа клипжүүлэн элэглэн харуулав. Энэхүү клипийг үзээд өөрийн эрхгүй ард иргэд дунд байгаа бхимдлыг өгүүлмээр санагдасан юм. “Эх орон” дуугаар төрд зүтгэж байгаа нэрээр халаасаа түнтийлгэж, харийханд баялагаа худалдаж дуусч байгааг маш энгийн байдлаар үнэнг нь элэглэн дуулжээ
Эх сурвалж: Шуурхай.мн