1. Бие организм байгаалаасаа кекс, нарийн боов нэхдэг үү?
Биед чинь шингэн юм, ус л дутагдсан хэрэг. Үнэндээ бид бие маань юу хүсч байгааг тэр бүр ойлголгүй аммтан идэж эхэлдэг. Өглөө сэрээд өлөн элгэн дээрээ цэвэр ус ууж заншаарай. Мөн өдөрт дунджаар 68 аяга шингэн юм уух хэрэгтэй. Энэ нь жүүс, ундаа биш заавал цэвэр ус байх ёстой шүү. Жүүс, газтай ундаа зэрэг сахар агуулсан ундаа нь амны цангааг тайлдаггүйгээс гадна кекс шоколад идэх хүслийг улам төрүүлдэг байна.
2. Өглөөгүүр орон доороосоо фитнест явах эрхийн бичгээ хайж цагаа үрэхийн оронд 10,10 удаа суниалт, гэдэсний дасгал хийж аваад дээш үсэр. 10 минут дасгал хийхэд л бодисын солилцоо хурдасч, бие организм чинь нойрмог байдлаасаа сэрнэ.
3. Орой үдшийн цагаар хөл чинь хөргөгч рүү яваад байна уу?
Тийм бол өглөөний дасгалаа дахин нэг давтаад хийгээрэй. Хоол идэх дуршил шууд л буураад
4. Хоолоо идсэн л бол ширээнээсээ босч сур. Хэчнээн сайхан хоол байлаа ч өлсөөгүй л бол хоолны ширээний ард суух хэрэггүй. Идээд л байхын нэмэр.
5. Гал тогоо, хоол хүнсэндээ сайтар үзлэг хийж эрүүл бус хүнсний бүтээгдэхүүн бүрийг төстэй эрүүл бүтээгдэхүүнээр нь соль.
Элсэн чихэр, ёотонгоо бор сахараар, цагаан талхаа бүхэл үрийн талхаар, цагаан будаагаа бор будаагаар солиорой. Майонезийг таргаар орлуулж болно. Сүүтэй шоколаднаас илүү цэвэр хар шоколад нь эрүүл. Дашрамд хэлэхэд төмс шарагчаас татгалзаж жигнүүртэй болсон нь дээр. Ингээд дээрх өөрчлөлтүүдийг хийсний дараа чи өөрөө зөв хооллолтыг эрхэмлэдэг үлгэр жишээч бүсгүй болсон байна.
6. Үргэлж инээж бай!
Бид инээмсгэллээрээ дамжуулан “бүх зүйл сайхан байна” гэсэн дохиог биедээ өгч байдаг. Тиймээс аль болох их инээмсэглэж байвал бие ч гэсэн тайван байх болно.
7. Франц үнсэлтийг сонго!
Үнсэлцэх үеэр нүүрний 30 гаруй булчин ажилладаг бөгөөд франц үнсэлт үрчлээний эсрэг гайхалтай дасгал болж өгдөг. Дээрээс нь үнсэлцэж байхад биед аз жаргалын мэдрэмж үүсгэгч даавар ялгарч бид тайвшралыг олдог.
8. “Шоколад”, “Чавгатай бялуу”, “Бөөрөлзгөний чанамал” зэргийг өдрийн аль ч цагт хүссэнээрээ хэрэглэж болно. Гэхдээ зөвхөн цай xэлбэрээр шүү дээ. Олон төрлийн амттай цайны ханд худалдаж аваад хааяадаа ганц халбага зөгийн балтай уухад амттай гэж жигтэйхэн.
9. Гэртээ байхдаа сул подволк, биеийн тамирын өмд өмсдөг бол одооноос тэрийгээ тайлж үз. Оронд нь богинохон майк, бариу богино шорт өмсчихвөл хоолоо хэтрүүлж идэхгүй л болов уу. За тэгээд улам богино, бариу юм өмсчихвөл оройн хоолоо ч алгасчих боломжтой (найз залуу чинь юмуу нөхөр чинь арай сонирхолтой зүйл сэдчихнэ).
10. Хоол хийх завгүй (эсвэл хүсэлгүй) байна уу?
Амралтын өдрүүдээр түгээмэл то хиолддог явдал. Пицца захиалгын утсыг утаснаасаа устгачихсан нь дээр. Хоол хийхэд шаардлагатай хүнс гэрт чинь байгаа эсэхийг шалгаж бай. Хамгийн гол нь эрүүл, зөв хүнсний бүтээгдэхүүнүүд байх хэрэгтэй шүү. Өргөст хэмх, помидор, салатны навч заавал байх ёстой хүнсний тоонд орно.
11. Орой гардаг телевизийн цувралууд турахад чинь тусална.
Ялангуяа кино үзэж байхдаа бэлхүүсээрээ цагариг эргүүлбэл илүү үр дүнтэй байна. “Найзууд”ын бүтэн ангийг үзэнгээ орой бүр 20 минут цагариг эргүүлээд байвал тун удахгүй гоолиг нарийхан бэлхүүстэй болчихно.
12. Цүнхэндээ банан авч явж бай.
Өлссөн үед идэхэд тохиромжтой энэ жимсэнд биед тустай витаминууд болох фолийн хүчил, магний, калий, A болон C витамин агуулагддаг.
13. Фитнесс явах уйтгартай гэж үү?
Тийм бол бүжгийн курст яв. Латин бүжиг, салса бүжгээр хичээллэхэд булчин аяндаа чангараад ирдэг. Хосоороо бүжиглэдэг бүжгэнд хайрттайгаа хамт явж болно.
14. Өглөөний цайгаа уугаад удаагүй, өдрийн хоол болох болоогүй байхад өлсчихсөн үү?
Өөр зүйлд анхаарлаа хандуулахыг зөвлөж байна: хайрт руугаа хайрын үгтэй мессэж нисгэ, шинэ мэдээ унш, утсан дээрээ түр зуур судоку тогло. 510 минутын дараа гэхэд өлсөхөө больчихсон байх болно.
15. Хурц нартай, гэрэлтэйд хоолоо идэж бай.
Сонин сонсогдож магадгүй ч хурц гэрэлтэйд хоол идэх нь хоолны дуршлыг дарж өгдөг. Харанхуй бүрэнхийд улам л их идэх хүсэл төрдөг шүү дээ.
16. Ногоон Цайг Найзаа Болго.
Ногоон цай нь зүрх судасны системийг бэхжүүлэхээс гадна хорт хавдар үүсгэгчтэй тэмцдэг.
17. Шалгалт шүүлэг, ажил ихтэй үеэр толгой ажиллахад сайн гээд чихэр шоколад иддэг үү?
Тийм бол амттанаа бохиор солиорой. Бохь зажлах хөдөлгөөн нь тархины ой тогтоолт, анхаарал төвлөрөлтийн хэсгийн үйл ажиллагааг идэвхжүүлж өгдөг байна.
18. Орой унтахдаа юу ч идэлгүй, хоосон ходоодтой орондоо орсноос аяга сүү эсвэл тараг уугаад унтсан нь дээр байдаг. Шөнө биднийг унтаж байхад зарим эд эрхтэн маань ажиллаж байдаг тул бага зэрэг сүү, тараг биед энерги болж өгдөг.

Эх сурвал http://www.info.mn