Эрүүл мэндийн салбар улс төрөөс ангид байсан цагт жинхэнэ утгаараа хөгжинө

d4d1ff6cb9378ac4originalМАН-наас санаачлан зохион байгуулсан “Бид хамтдаа” үндэсний форум нь нийгмийн бүхий л салбарын асуудлыг хэлэлцэж байна. Энэ форумын хүрээнд “Нийгмийн бодлого тулгамдсан асуудал, шийдэл,” Ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдэл”, “Боловсрол, соёл, шинжлэх ухааний салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зах”, “Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зах, “Хүүхэд, залуучуудад тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого”, “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан асуудал, шийдвэлэх арга зам, ахмадын асуудлаар төрөөс баримтлах бодого”, “Нийгмийн хөгжиллд эмэгтэйчүүд, гэр бүлийн гүйцэтгэх үүрэг, оролцоо”, “Ажилгүйдэл ядуурлын нийгмийн хөгжилд үзүүлэх сөрөг нөлөө” зэрэг салбар хуралдаанууд болсон.

Өчигдөр эрүүл мэндийн салбарын асуудлаарх хэлэлцүүлэг болсон. Энэ үеэр “Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр МАН-ын бага хурлын гишүүн, Анагаах ухааны доктор, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон, “Эрүүл мэндийн салбарын дарам, багасгах арга зам” сэдвээр МАН-ын бага хурлын гишүүн Эрүүл мэнд, спортын дэд сайд асан Д.Атармаа, “Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам” сэдвээр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга асан, Сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо ТББ-ын тэргүүн Ц.Ганхүү, “Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги” сэдвээр “Эрүүл Монгол” клубын тэргүүн, хүний их эмч, эрх зүйч Х.Бат-Ирээдүй нар илтгэл тавьсан юм.

Энэ үеэр илтгэл тавьсан хүмүүстэй уулзаж, зарим асуудлыг тодрууллаа.

        МАН-ын бага хурлын гишүүн, Анагаах ухааны доктор, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон:

caef7205674e55d1original

МАН-аас зохион байгуулж буй “Бид хамтдаа” үндэсний хөгжлийн форум цаг үеэ олсон, хамгийн гол нь салбар бүрийн өмнө тулгарч буй асуудлуудыг ард иргэд болон тухайн салбар, төрийн зүгээс хэрхэн зөв гарцыг олох вэ гэсэн зорилготой явагдлаа. Эрүүл мэнийн салбар бол бүх хүнд хамааралтай, асар том асуудал. Өнөөдөр бид нар хоёр цаг хуралдаж, хэлэлцээд зөв зам руу нь оруулж чадахгүй. Гэхдээ бидний энд хэлэлцсэн асуудлууд тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

        Эрүүл мэндийн салбар нь маш онцлогтой. Хүний хөгжлийн бодлогын үндэс суурь нь эрүүл мэнд байдаг. Хүн эрүүл байж, сурч боловсорч, ирээдүйдээ итгэлтэй болж, улс орноо хөгжүүлнэ. Хамгийн сүүлд л гэхэд НҮБ-аас 7-р чуулганаар эрүүл салбарыг тухайн орны онцлогт нь тохируулж хөгжүүлэхийг уриалсан. Мөн “Хүүхэд-Ахмад”-ын эрүүл мэндийн хөгжлийн стратегийг 2016-2030 хүртэл баталж, донор орнууд 25 тэрбум ам.долларыг цуглуулж өгөхөөр болж байна. Энэ бол эрүүл мэндийн түүхэнд хамгийн өндөр санхүүжилт хийх гэж байгаа тохиолдол.

        Эрүүл мэндийн салбарын нэг гол асуудал бол хүний нөөц. Гол асуудал нь юу байна гэхээр энэ салбарын боловсон хүчин бэлтгэж байгаа сургуулиуд нь Боловсролын яаманд харьяалагддаг. Гэтэл эрүүл мэндийн салбарын бодлого, төлөвлөлт, хэрэгцээ шаардлагатай уяалдахгүйгээр элсэлт явагдаад байна. Мөн хувийн болон төрийн эрүүл мэндийн боловсрол олгож байгаа сургуулиудын сургалтын стандарт янз бүр байна. Үүний зэрэгцээ манайд нэг ч эрүүл мэндийн чиглэлийн сургууль дэргэдээ сургалтын эмнэлэг байхгүй. Иймд нөхцөлд клиникийн ур чадваргүй эмч нар төгсч байна. Онол гэдэг нь нэг хүний бичсэн зүйлийг уншаад л өөр мэдлэг олгохгүй. Өнөөдөр амьдрал дээр гараад бодит зүйл хийж байж жинхэнэ мэдлэг болно. Тэгэхээр мэдлэгийг цогц байдлаар нь аваад төгсөх хэмжээний сургууль байхгүй байна.

        Мөн Боловсролын салбар хэт тооны хойноос хөөцөлдөж, хэрэгцээтэй байгаа нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэн гаргахгүй байгаа нь нууц биш. Иймд эрүүл мэндийн чиглэлийн сургуулиуд энэ салбарын яамандаа харьяалагдах зүй ёсны шаардлага гарч ирж байгаа

        Манай улсын хувьд 1000 хүн амд ногдох их эмчийн тоо өндөр хөгжилтэй орнуудаас дээгүүр байгаа мөртлөө тусгай мэргэжилтэн, ялангуяа сувилахуйн мэргэжлтнүүдийн тоо илт бага байна. Төр, хувийн хэвшлийн анагаах ухааны дээд сургууль, коллежийг 222 дипломын сувилагч, 117 бакалавр сувилагч, 78 туслах сувилагч нийт 417 сувилагч 2013 онд, 290 дипломын сувилагч, 595 бакалаврын сувилагч, 64 туслах сувилагч нийт 949 сувилагч 2014 онд тус тус төгссөн байна. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа сувилагчийн тоо 2010 онд 7324 байсан бол 2014 онд 11734 болж нэмэгдсэн хэдий ч сувилагч хүрэлцэхгүй хэвээр байгаа нь төгсөгчид мэргэжлээрээ ажиллахгүй байгаа, шаардлагатай газар ажиллах сонирхолгүй, цалин хөлс бага зэрэгтэй холбоотой байна. Хамтарсан засгийн үед анх удаагаа Монгол улс сувилагч нараа өндөр хөгжилтэй оронд бэлтгэх тогтолцоог бий болгож жил бүр 100 сувилагч нарыг Сингапур улсад бэлтгэх ажлыг 2011 онд эхлүүлж эхний 100 сувилагч нараа бэлтгэсэн билээ. Харамсалтай  нь дараагийн засгийн газрын үед энэ ажил цаашаа яваагүй зогссон байна.

        Бас нэг гол асуудал нь өнөөдөр манай улсад 12000 орчим хувийн эмнэлэг байдаг гэсэн судалгаа гарсан. Түүний арав хүрэхгүй хувь нь ортой эмнэлэг. Үүнээс юу харагдаж байна гэхээр нөгөө эрүүл мэндийн салбарын бодлого алдагдсан байна. Хувийн хэвшлийн салбарыг хөгжүүлж чадахгүй байгаа учир өнөөдрийн улсын эмнэлэгт үүсч буй ачааллыг хувийн эмнэлэгүүд хуваалцаж чадахгүйд хүрсэн. Аль улс оронд хувь, төрийн байгууллагын түншлэл гэж байдаг. Харин манай улсад олон хувийн эмнэлэг байдаг ч чиг үүрэг нь тодорхойгүй, барилга байгууламж нь стандартын шаардлага хангаагүй зэрэг олон сөрөг асуудал байдаг.

Гэхдээ өнөөдөр төгсч буй эмч мэргэжилтнүүдэд ажлын байр хэрэгтэй. Энэ олон хувийн эмнэлэг ажлын байраар хангаж өгч байгаа нэг сайн талтай байна. Тэгэхээр үүнд уян хатан төрийн бодлого л яаралтай хэрэгтэй байна.

        Эцэст нь хэлэхэд эрүүл мэндийн салбарын өмнө тулгарч байгаа асуудлуудыг ярихад нөгөө л улсын хэдэн эмнэлэгт хариуцлага тооцдог. Харин хувийн эмнэлэгт хамаардаггүй. Иймд энэ механизмыг л тэнцвэржүүлж, төрийн зүй зохистой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.

        Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга асан, “Сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн Ц.Ганхүү:

5440235447a4d0beoriginal

Миний хувьд “Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам” нэртэй илтгэл тавьсан. Энэ илтгэлтэйгээ холбогдуулж хэлэхэд дэлхийн хэмжээний судалгаанаас харахад эрүүл мэндийн төлбөрийн дарамтнаас болж жилд 150 сая орчим хүн санхүүгийн хүнд дарамтанд ордог, 100 сая орчим хүн ядууралд өртдөг гэсэн тоо баримт байдаг. Манай улсын хувьд дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол улсын эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран энэ чиглэлээр судалгаа явуулсан. Гэтэл хоёр өөр дүн гарсан. Монгол улсын эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаагаар 62.8 хувь нь шууд төлбөрөө хийдэг буюу бэлэн мөнгөөр үйлчилгээний хөлсөө төлдөг. Харин дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар энэ тоо 41.1 хувьт байсан. Дэлхий нийтэд эрүүл мэндийн үйлчилгээнд төлж байгаа зардлын 15-20 хувийг шууд төлж байхад өрх гэр, хүн ам санхүүгийн дарамтанд ордоггүй гэж үздэг.

        Гэтэл манайд ийм өндөр тоо гарч байна. Иймд энэ асуудал дээр бодож үзэх ёстой. Ард иргэдээ ийм хүнд дарамтанд оруулчаад эрүүл мэндээ хамгаал гэж хэлж болохгүй. Тэгэхээр ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, төлбөрийн дарамтанд оруулахгүйн тулд одоо яах ёстой вэ. Нэгдүгээр: Цэгцтэй эрүүл мэндийн санхүүжилтийн үндэсний бодлого хэрэгтэй. Энэ бодлогыг хийхийн тулд эрүүл мэндийн нийт зардлыг тооцоолдог судалгаануудыг тогтмол хийж байх ёстой. Хоёрдугаарт: Хүн амыг эрүүл мэндийн төлбөрийн дарамтнаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг төрөөс авч хэрэгжүүлэх ёстой. Энэ бол эрүүл мэндийн даатгалын тогтолцоог л боловсронгуй болгох хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байгаа багцыг өргөжүүлэх нь чухал. Нөгөө талаасаа иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхээс гадна үзүүлж байгаа үйлчилгээг чанартай хүртээмжтэй болгох шаардлагатай.

Энэ байдлыг бид нар цэгцэлж авахгүй бол цаашдаа эрүүл мэндийн салбарт тогтвортой хөгжих боломжгүй.

        “Эрүүл Монгол” клубын тэргүүн, хүний их эмч, эрх зүйч Х.Бат-Ирээдүй:

5dfd7a3413f208doriginal

        МАН-аас зохион байгуулж буй “Бид хамтдаа” үндэсний форумын үеэр яригдаж буй нэг асуудал нь эрүүл мэндийн салбарын хөгжлийн тухай байна. Монгол улсын нийгмийн хөгжлийн бодлогын асуудал дотор залуучууд голлох байр суурийг эзэлнэ. Мөн Монголын хамгийн үнэтэй зүйл нь хүн. Хүн амыг эрүүл байлгахын тулд хүн амыг бүрдүүлж буй ихэнх хэсэг залуучууд эрүүл байх ёстой. Миний тавьсан илтгэл бол “Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги” сэдэвтэй. Иймд МАН-ын зүгээс хийж буй хэлэлцүүлгийн хүрээнд манай эрүүл мэндийн салбарт ямар болохгүй асуудад гараад байна, тэр бүгдийг хамтдаа шийдвэрлэх гарцыг эрэлхийлж байна.

МАН цаашаа салбар бүрт хэлэлцэж буй асуудлуудыг урт хугацааны хөтөлбөр болгон ажил хэрэг болгон явна гэдэгт итгэлтэж байна.

        Ийнхүү МАН-аас санаачлан зохион байгуулсан “Бид хамтдаа” үндэсний форумаар нийгмийн бүхий л салбарын өмнө тулгамдаж буй асуудлуудыг төрийн түшдээд, мэргэжлийн хүмүүс, иргэд, залуучуудын төлөөлөл хэлэлцлээ. Эдийн засаг хямралтай, нийгэмд болж бүтэхгүй олон асуудал үүсээд байгаа өнөө үед “цагаа олсон” хэлэлцүүлэг болж байгааг дээрх форумд оролцож буй хүн бүр хэлж байсан юм.

eb696e25c0528bb2original 291f92d0a3a522f0original d13e97b9be4d5ab3original ef45ad1c757aba06original 182525f18361d37coriginal 514a3f2e56d74cc7original

Г.Төмөр

эх сурвалж: unen.mn

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …