Н.Энхбаярын аав Намбарын биеийн байдал муудаж, II эмнэлэгт хэвтлээ

nambar  МАХН-ын дарга Н.Энхбаяр болон аав Намбарын гэрт АТГ-аас хоёр хоногийн өмнө нэгжлэг хийсэн. АТГ-аас Н.Энхбаярын ар гэрт нэгжлэг, шалгалт хийснээс үүдэн аав Намбарынх нь биеийн байдал муудаж, өнөөдөр Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт хүргэгджээ.

МАХН-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдсэнээр Намбарын зүрхний хэм алдагдаж, цусны даралтад эрс өөрчлөлт гарч бие нь муудсан байна. Гэрт нь нэгжлэг хийсэн тэр өдөр Намбар 80 нас хүрчээ.

Түүний эмчилгээ хийлгэж буй Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт хүү Н.Энхбаяр нь эмчилгээ хийлгэж буй юм.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

“Хүнд түлэгдэлт, гэмтлийн дараах халдварлагдсан шархны оношилгоо, эмчилгээ” сэдэвт ОУ-ын сургалт зохион байгууллаа

Гэмтэл согог судлалын үндэсний төв, Монголын түлэгдэлтийн нийгэмлэг, Олон улсын Нөхөн төлжүүлэх анагаах ухааны ба …