Цэцэрлэгийн барилгын трасст орсон иргэдэд үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговор олгоно

p1a2r20g4r1gu71jij13s6122n11mt2Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/849 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт”-аар батлагдсан Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 240 ортой цэцэрлэгийн барилгын трасст орсон иргэдийн өмчлөлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг баталлаа.

Иргэдийн өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг нөхөх олговортойгоор эргүүлэн авах 358 сая 101мянган төгрөгийг нийслэлийн 2015 оны төсөвт батлагдсан нөхөх олговрын  хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, иргэдийн өмчлөлийн газар болон үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Өмчийн харилцааны газарт тус тус даалгав.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч  С.Очирбат нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

”240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА”-ЫН ТРАССТ ОРСОН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН
10 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДИЙН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН
НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ
д/д Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр Хаяг хашааны дугаар Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/ 240 ортой цэцэрлэгийн барилга”-ын трасст орсон газрын үнэлгээ Эдэлбэрийн хэлбэр Нийт /төг/
Үл хөдлөх хөрөнгө Эд хөрөнгө Хэмжээ /м2/ Үнэ /төгрөг/
0 1 2 3 4 5 6 7 8
1 Болд Урангоо Зүүн наран 10-р гудамж 21 тоот 110,873,788 28,665,760 700 м2 29,534,178 Өмчлөх 169,073,726
2 Самбуу Цогбаяр Зүүн наран 10-р гудамж 22 тоот 10,777,430 8,894,920 591 м2 24,935,285 Өмчлөх 44,607,635
3 Жамсран Нэргүй Зүүн наран 10-р хороо 20а тоот 31,792,944 7,767,416 407 м2 17,172,015 Өмчлөх 56,732,375
4 Бямбаноров Янжмаа Зүүн наран 10-р хороо 20 тоот 29,510,508 9,151,749 606 м2 25,568,160 Өмчлөх 64,230,417
5 Феодор Дуламрагчаа Зүүн наран 10-р гудамж 50 тоот 2,656,545 493 м2 20,800,500 Өмчлөх 23,457,045
Нийт-5 182,954,670 57,136,390 2,797 м2 118,010,138 358,101,198

Ugluu-logo

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …