Арслан: Тусламжийн гараа сунгах өдөр. Цаг хугацаа өнгөрөх тусам орон зайн мэдрэмж тань тогтворжино. Одоо та ертөнцийн яг хаана байна гэдгээ мэдэх болсон учир жижиг зүйлсийг ч үл тоолгүй бүхнийг нарийн тооцоол. Одоо байгаа газраасаа урагшлах арга замыг эрж хай. Хувийн санхүүдээ илүү анхаарал хандуул. Ангараг гараг танд ирэх долоо хоногт шаардлагагүй өөрчлөлтүүд гарахыг сануулж байна. Найз тань таниас дэмжлэг хүсэх бөгөөд энэ нь танд өөртөө байгаа нөөц бололцоогоо нэмэгдүүлэхэд туслах болно. Гэвч бусдын нөлөөнд бүү авт. Туслахыг хүсэж байсан ч хамгийн ашигтай арга замыг л сонго. Таны өгөөмөр зан найз нөхдөд чинь ч мөн нөлөөлөх болно.
Охин: Хайр болон зөвшилцлийн өдөр. Охиныхон маргаашдаа итгэх итгэл найдвараар дүүрэн байх болно. Тэд бүтэн амьсгаа авч ертөнцийг олон өнгөөр харах болно. Сэтгэл ханамжтай зугаа цэнгэл сайхан мэдээ авах болно. Амралт, зугаа цэнгэлийнхээ хажуугаар асрамжинд байгаа хүмүүсээ бүү мартаарай. Та энэрэнгүй үйл хийснээр сэтгэл хангалуун байх бөгөөд зөв алхам хийх болно. Оройг намуухан хөгжимтэй задгай талбайд шар айраг шимэн өнгөрөө.
Жинлүүр: Хянуур байх өдөр. Хэт их зутаа цэнгэлээс болж та асуудалд орж магадгүй. Татвартай холбоотой асуудал таныг сорьж, сэтгэлийг зовооно. Хэдийгээр та оролцоогүй ч шүүмжлэл өргөн хүрээг хамарч, танд төвөг удах тул биеэ бод. Гэр орондоо байж, зүрх сэтгэлээ дагах нь та бүхэнд анхаарлаа төвлөрүүлэхэд тохиромжтой. Гэр бүлийн гишүүддээ болон ойр дотны бусад хүмүүсдээ цаг зарцуулах нь тайвшралыг авчирна. Нар таны орд руу шилжин байрлахад та манлайлах үүргийг гүйцэтгэн гялалзах болно.
Нум: Аз жаргалтай өдөр. Одоо аялах төлөвлөгөө зохиоход тохирсон сайхан цаг ирээд байна. Түүхэн газраар аялах далай эрэг дээр биеэ шарж хэвтэх аль нь ч байсан энэ бүхэнтэй холбоотой материалуудыг уншиж ирээдүйн он cap өдрийг гаргаж хэрэгжүүлэхээр төлөвлөгөө зохиож эхэл. Эрч хүч тань хуучнаасаа дордсон мэт санагдаж магадгүй, тиймээс ажиллагаа их шаарддаг бага хэмжээний ажлаа түр хойш тавь. Хөрш айлуудтай холбоотой цугларалт үйл ажиллагаанууд саадгүй явагдана. Ямар нэгэн санаа тээнэгэлзсэн төлөвлөгөөнүүд хойш тавигдаж дараа илүү нарийн судлан шинжлэхээр болно.
Матар: Хувирамтгай өдөр. Ямарваа нэг дуртай зүйлээ хийж гэртээ зугаатай өнгөрүүл. Гэр орноо цэвэрлэх мөн өөрийн санаанд хүрэх хүртэл ямарваа нэг амархан зүйлийг засаж өнгөрөө. Цэцэрлэгээр зугаалах болон хоол хийх нь гэр бүлийн хүрээнд хийх гайхалтай зүйлс юм . Хэрэв танд гарах сонирхол төрвөл эргэн тойрноор алхаж зугаалан амьдралаа амархнаар төсөөлөх хэрэгтэй. Хэцүү цаг үед романтик харилцаа холбоотой учирч болох ба энэ нь өөрийнхөөрөө байх хамгийн шилдэг амралт болох юм. Өөрийн аюулгүй тайван байдлаа хадгалах цаг гаргаж үүнтэй зохицох хэрэгтэй.
Хумх: Бүтээлч өдөр. Тэвчээртэй байж төлөвлөөгүй төслийг хэрэгжүүлэх гэж бүү яар. Энэ нь таныг юунд ч хүргэхгүй. Шийдэмгий алхам хийхээсээ өмнө сайтар тунгаан бодож сайн ажиглаж, нарийн төлөвлөгөө боловсруулаарай. Сугар болон Бархасбадь гарагуудын харилцаан дор өнөөдөр тулгамдаж буй санхүүгийн асуудлуудыг шийдвэрлэх нь чухал.
Загас: Бүтээлч өдөр. Тэвчээртэй байж төлөвлөөгүй төслийг хэрэгжүүлэх гэж бүү яар. Энэ нь таныг юунд ч хүргэхгүй. Шийдэмгий алхам хийхээсээ өмнө сайтар тунгаан бодож сайн ажиглаж, нарийн төлөвлөгөө боловсруулаарай. Сугар болон Бархасбадь гарагуудын харилцаан дор өнөөдөр тулгамдаж буй санхүүгийн асуудлуудыг шийдвэрлэх нь чухал.
Хонь: Овсгоотой байх өдөр. Энэ амралтын өдрийг гэр бүлтэйгээ зарцуулаарай. Ажил хэргээ хойшлуул. Гэр бүлдээ эд зүйлс авахад тохиромжтой. Орой үдэш явж болохгүй. Хуримтлуулсан мөнгөний ихэнх нь өдөр тутмын хэрэгцээнд зарцуулагдана. Өнөөдөр ямар нэг зүйлд мөрий тавьж мөнгө төгрөгөө алдчихгүй л бол нэлээд ашигтай өдөр болох болно. Мөнгөө хадгал. Өнөөдөр таны гаргасан санаачилга бодитоор хэрэгжиж эхлэх хэдий ч хэт яарах хэрэггүй. Хийж эхлэхээсээ өмнө сайтар төлөвлө. Үнэ өртөг чанар чансааг нь сайтар харьцуулж судал.
Үхэр: Хоёрдмол өдөр. Хурал дээр хэлсэн үг тань бусдад таалагдахгүй нь. Таагүй үр дагавраас зайлсхийхийн тулд үг хэл, үйл хөдлөлдөө онцгой анхаарал тавь. Мэргэжлийн ажлын хүндрэл албаны санал зөрөлдөөнийг үл тоон ажлаа бүү соль. Нөхцөл байдал анх харагдсан шигээ тийм ч аюултай бус. Мөргөл үйлдэх үйлдсэн хэрэгтээ гэмшихэд таатай. Олонхи нь өнөөдөр хийсэн муу үйлдээ гэмшинэ. Сүмд очвол сайн. Урьдын алдаагаа ухамсарлаж ирээдүйгээ бод. “Далавчтай байхад унах тухай бүү бод” гэдэг зүйр үгийг сана.
Ихэр: Сэтгэл сэргээсэн өдөр. Ихрийнхэн адал явдалтай үйл явдалаас нэг их удаан татгалзахгүй эсвэл өөрийнхөө цагийг болохыг хүлээн суугаад байхгүй л болов уу. Нийгэмч сэтгэлгээтэй ихрүүд улс төрийн бүлэглэл, эсвэл буяны байгууллагад нөлөөтэй болохыг хүсч магад. Оролцох хэрэгтэй, тэгээд та таны нэр нөлөө ямар хурдан өсөхийг хараад гайхах болно. Хүсэн хүлээсэн зорилго чинь биелэхэд ойртож байгаа ба энэ нь мэргэжлийн юм уу хувийн ололт амжилттай холбоотой байж болох юм. Бусдад хүмүүнлэгийн асуудлаар туслан өдрийг өнгөрөөх нь танд сэтгэлийн таашаал авчирна.
Мэлхий:
Шинэ соргог өдөр. Үүр цайхаас өмнө шинэ сар таны хувийн болон мэргэжлийн харилцааг илтгэдэг ордыг дайрна. Энэ сарны энэрги танд дотнын хүнтэйгээ шинээр эхлэх цаг хугацааг өгнө. Асуудалтай байгаа харилцаагаа сайжруулах зүтгэл гаргаснаар амжилттай болох ба аль алинд тань шинээр эхлэх боломжийг өгнө. Чухал хүнтэйгээ цагийг өнгөрөөж өгөөмөр хайр сэтгэлийнхээ үр шимийг нь хүрт. Цөөхөн хэдэн саад үүрэг хариуцлагаа цэгцэлж янзалсанаар та ихэнх хэрэгцээ шаардлагатайгаа учирна. Хэрвээ та онцгой төлөвлөгөөтэйгөө урагшлах оновчтой үеийг хүлээж байгаа бол хэд хоногийн турш хөдлөхдөө бэлтгэ.
Хилэнц: Харьцангуй тайван өдөр. Өнөөдөр үйл ажиллагааныхаа ерөнхий стратеги төлөвлөгөөгөө бага зэрэг өөрчлөх өдөр. Анхаарал болгоомжтой ажиллаж чадвал бүх зүйл сайн сайхан болно. Бага хэмжээний гэмтэл авч болзошгүй тул болгоомжтой бай. Ялангуяа цахилгаан хэрэгсэлтэй ажиллаж байгаа хүмүүс.