Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байгуулагдсны 376 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр өндөрлөнө. Өчигдөр “Их хотын хямдрал” үзэсгэлэн худалдаа Чингисийн талбайд болсон. Үүнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл цан цохиж албан ёсоор эхлүүлсэн билээ. Дараа нь нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүлсэн юм. Ийнхүү Монгол улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 23 дахь удаагийн уралдаанд байр эзэлсэн сурагчдын цэнгүүн Соёлын төв өргөөд зохион байгуулагдаж, “Номин” ХХК-аас кохион байгуулсан парад УИД-ээс эзэн богд Чингис хааны талбай хүртэл үргэлжилснээр өндөрлөсөн. Харин өнөөдөр Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Их нүүдэл” нэртэй шатрын тэмцээн Худалдаа аж үйлдвэрийн танхимд 14:00 цагт зохиогдоно.
У.Баяр
www.breakingnews.mn