Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойн хүрээнд Монгол Улсад гэрэл зургийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо хамтран мэргэжлийн гэрэл зураг сонирхогчдын дунд “Нийслэлийн өөрчлөлт миний дуранд” сэдэвт гэрэл зургийн уралдааныг энэ оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зарласан. Тус уралдаан нь Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд хийсэн томоохон бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлтийн бодит дүр төрхийг гэрэл зурганд буулгаж, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм.
Нийслэлийн өдрөөр Улаанбаатар хотын өөрчлөлт шинэчлэлтийг харуулсан 50 гаруй гэрэл зургаар үзэсгэлэн гаргаж, уралдааны дүнг танилцуулж, шагналыг нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун нар гардууллаа. Тус уралдааны нэгдүгээр байранд гэрэл зурагчин Н.Бат-Эрдэнэ, хоёрдугаар байранд Б.Рэнцэндорж, гуравдугаар байранд Д.Хан-Уул орсон бол Х.Түшиг, Н.Цолмон нар тусгай байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн урамшууллаар шагнуулав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Түлхүүр үгнийслэл
Санал болгох мэдээ
УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа
УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …