Дүрвэгч тамирчдыг “Рио-де-жанейро 2016” олимпийн наадамд урьж оролцуулна

Refugee-Athletes-Can-Compete-in-Olympics“Рио-де-Жанейро 2016” олимпийн наадмын үеэр олимпийн эвлэрлийг сахиулах тухай тогтоолыг сайшаан баталсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган дээр ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах даваа гаригт үг хэлэхдээ “Бразил улсын Рио-де-Жанейро хотод болох Зуны олимпийн наадамд дайны хөлөөс дайжин зугтаж европ тивд дүрвэн ирсэн өндөр зэрэглэлийн тамирчдыг ОУОХ-ноос урьж тус наадамд оролцуулна. Үндэсний шигшээ багтаа багтаж чадаагүй тэдгээр тамирчдад Зуны олимпийн наадамд олимпийн далбаан дор жагсаж олимпийн сүлд дууллыг эгшиглүүлэх боломжийг ОУОХ-ны зүгээс олгоно. Тэд бусад 11 мянган тамирчдын хамт Олимпийн тосгонд байрлаж тэмцээнд оролцох болно. Энэ явдал нь бүх дүрвэгчдийн хувьд итгэл найдварын билэг тэмдэг болно гэж итгэж байна.” гэж онцлон өгүүлжээ.

эх сурвалж: wrestling.mn

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …