Дэлхийн алдарт одтой хамтран дуулах Монгол залуусын эрэл эхэллээ

DSC_00091872351812015-10-30-13-32[www.urlag.mn]Монголын залуус дэлхийн оддын авъяас билиг, ур чадварыг дэргэдээс нь үздэг болоод удаж байгаа. Гэтэл тун удахгүй дэлхийн алдарт одтой Монголын нэгэн авъяаслаг залуу хамтран дуулж дэлхийн энтэй уран бүтээлч болох нь ээ. Энэ тухай өнөөдөр гайхалтай төслийг хэрэгжүүлж буй багийнхан хэвлэлийн хурал хийж мэдээлэл хүргэсэн юм.

   Тодруулбал “VTV HD”  телевизийн хамт олон “Бид Монголдоо Хайртай” төслийн хүрээнд Монгол залуусын мөрөөдлийг бодит болгож дэлхийн алдарт од “SNOOP DOGG”-той хамтран дуулах Монгол авъяастанг тодруулахаар хэдийнээ ажилдаа оржээ. Дуу хөгжимд дуртай, дуулах хөгжимдөх авъяас билигтэй хэн бүхний өмнө нээлттэй энэ алтан боломжын эзэн болохыг хүссэн залуус 2015 оны 11-р сарын 04-ний өдрөөс өмнө зохион байгуулагчдад хандан бүртгүүлэхэд хангалттай юм байна. Ингээд төслийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг доорхи зурагт хуудаснуудаас аваарай.

Холбогдох утас:  77119100, 88109192.

Эх сурвалж: Urlag.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …