11-р сарын зурхай

5e1a4337404dbcd6original11-р сарыг хүн бүр өөр өөрөөр тодорхойлно. Зарим хүн өдөржингөө хөгжим сонсож цонх ширтэн суух уй гунигаар, зарим хүн оны шилдэгийг шалгаруулах шагнал гардуулах ёслолоор, зарим хүн жилийн эцсийн тайлангийн ард өдөр шөнөгүй суух завгүй өдрүүдээр төлөөлүүлэх биз. Магадгүй 11-р сар оны хамгийн гэрэлтэй, гэгээлэг сар биш ч сэтгэл зүрхээ сонсох боломж хамгийн их олддог сар гэдэг нь гарцаагүй юм. Орд ордны хувьд өөр өөрийнхөөрөө онцгой өнгөрөх 11-р сарын зурхайг танилцуулж байна. Шинэ оныг хүлээнгээ бид юу хийх вэ?

Хонь

11-р сарын эхний долоо хоног хайр дурлалын хувьд тийм ч сайнгүй байж магадгүй. Учир нь танай ордонд хайр дурлалын Сугар гаригийг Ангараг гариг хааж, саад учруулсан байна. Бие биенээсээ ямар нэг зүйлийг нэхсэнээсээ болоод та хоёрын харилцаа бүрэн “цэцэглэж” чадахгүй байна. Гэхдээ энэ таагүй уур амьсгал 11-р сарын 8-наас эхлэн огцом өөрчлөгдөх болно. Сугар, Ангараг хоёр энэ удаад бие биенээ таглах биш, хослон нийлснээр “хайрын дуршил” чинь нэмэгдэж, зүрх чинь хүсэл эрмэлзэл, тэмүүллээр дүүрнэ. Хорвоо ертөнц та хоёрт хоёулахнаа “романтиклах” нөхцлийг бүрдүүлж, хамтдаа шинэ зүйлийг турших боломжоор хангана. Тиймээс сүүлийн 20 хоногийг зургийн хальсанд сайтар буулгаж аваарай.
11-р сарын эхний 10 хоногт ажил хэргийн орчин чинь идэвхтэй, завгүй байна. Харин 12-ноос эхлэн арай суларч, уужирч эхэлнэ. Энэ үед ч чи ихээхэн хөдөлмөрлөх боловч яарч сандрахгүй, дарамтгүй бөгөөд урам зоригтой байж чадна. Сүүлийн 10 хоногт амжилтанд хүрэхийн тулд даван гарах ёстой саад бэрхшээл гарч ирэх бололтой. Суралцах, томилолтоор явах зэрэг үйл хэрэг энэ үед тийм ч амархан бүтэхгүй. Гэхдээ сайтар тооцоолол хийн бүтээж чадвал удаан хугацааны ашиг тусыг авчирна. Ерөнхийдөө 11-р сарыг өрсөлдөөн, тэмцэл, багийн ажиллагаа хосолсон сар гэж ойлгож болно.
Эрүүл мэнддээ хянамгай хандахгүй бол хайхрамжгүй байдал, муу амьдралын хэв маягаас үүдэлтэй эрсдлүүд гарах магадлал байна.’

Үхэр

Үхрийн ордынхны хувьд 11-р сар нь хайр сэтгэлийн эерэг боломжоор дүүрэн байна. Нар, Буд хоёр нь Үхрийн ордныхныг энергиэр дүүргэж, хайр болон сексийн хүслийг нэмэгдүүлж, романтик, мэдрэмтгий байдлыг бэлэглэнэ. Хайр чамайг тойрон эргэлдэж харин чиний ертөнц хайртай хүнийг чинь тойрон эргэлдэнэ. Бархасбадь гараг Үхрийн ордны хайрыг ивээх үед хүсэл тэмүүллийн Ангараг гараг, хайр сэтгэлийн Сугар гараг хоёр нэгдэх тул хаа сайгүй нисэж байгаа “бундан зүрх”-нүүдийг гараа сунгаад шүүрээд аваарай. Сарын турш өөрийгөө эрхлүүлэн, баясга.
11-р сарын эхний хагаст чи ажилд гэхээсээ илүүтэйгээр хайр сэтгэл болон зугаа цэнгэлд илүү анхаарах юм байна. Гэсэн ч чи энэ хугацааг хэрэгтэй хүмүүстэй холбоо тогтоох, өөрийн имиж, шинж чанар, бүтээгдэхүүнүүдээ сурталчилахад зориулах бүрэн боломжтой. Хоёрдугаар долоо хоногоос авахуулаад бүсээ чангалаад ханцуйгаа шамлах хэрэг гарна. Сугар, Марс гарагууд Үхрийн ордны ажил мэргэжлийг ивээснээр чи тун завгүй болох бөгөөд яаралтай шийдлийг шаардсан гэнэтийн нөхцөл байдлуудтай тулгарна. Бүх юм идэвхжиж, чи цаг мөч тутамд ямар нэг зүйл дээр ажилласаар байх болно. Хийсэн ажлууд чинь ч үр дүнтэй байна гэдэгт найдаж болно. Хэн нэгний сарын турш хийх зүйлийг чи ердөө долоо хоногт л хийх болно. Шинэ түншлэл, багийн ажлууд орлогыг чинь нэмэгдүүлж, ашигтай шинэ гэрээ хийж магадгүй.
Үхрийн орынхон 11-р сард тэр дундаа сарын эхний хагаст бие сэтгэлийн хувьд гайхалтай эрүүл байх болно. Хоёрдугаар хагаст зарим нэг асуудал гарч ирэх магадлалтай. Аюулыг үл тоомсорлосны улмаас хурц халдвар авах, гэмтэл авах магадлалтай. Гэхдээ 11-р сар нь эмнэлгийн шинжилгээ өгөх, эмчилгээ хийлгэхэд тохиромжтой үе байх болно.

Ихэр

11-р сарын эхний 10 хоногт танай ордны удирдагч Бархасбадь гариг хайр дурлалын ордонд орох учраас олон романтик бөгөөд халуухан учралуудыг хүсэн хүлээгээрэй. Сүүлийн 20 хоногт ч бас бүх юм муугүй харагдаж байна. Сарын турш хайр дурлалын амьдрал аятай, таатай байна. Сэтгэл хөдлөл ихсэж, сексийн хүсэл нь нэмэгдсэн чамд зориулан од эрхэс гайхалтай мэдрэмжүүдийг тааруулан бэлджээ. Булан эргээд л дурлах, дурлуулах боломжууд тохиосоор байх бөгөөд ялангуяа 11-р сарын сүүлийн долоо хоногт Буд гаригийн нөлөөгөөр улам ч олон учралтай таарах бололтой.
Ажил мэргэжлийн хүрээнд ч 11-р сар сайхан өнгөрнө. Нар болон Буд гариг танай ордны ажлын талбарт зочлон ирсэн тул завгүй мөртлөө үр бүтээлтэй өдрүүд үргэлжилнэ. Авьяас чадвараа харуулан гэрэлтэх боломжууд тохиох бөгөөд энэ нь удирдан манлайлах хүслийг чинь өдөөж өгнө. Чамд сонголт хийх эрх чөлөө дүүрэн байна. Ажлын уур амьсгал ч эвтэй, чи ч үр бүтээмжтэй ажиллаж байна. Шинэ зүйлийг туршиж үзэх хүсэл сайн зүйлийг дагуулна. Хамтын ажиллагаанууд харин тийм ч таатай байхгүй байж мэдэх ч, санхүүгийн хувьд асуудалгүй өнгөрнө.
Эрүүл мэндийн асуудлуудаа шийдвэрлэхэд тааламжтай сар байна. Шүдний эмчид үзүүлэх, ерөнхий үзлэгт хамрагдах зэрэг зүйлсийг энэ сард багтаан хийгээрэй.

Мэлхий

Нар болон Буд гараг энэ сард мэлхийн ордны хайр, дурлалын тэнгэрийг дайран өнгөрөх бөгөөд хайр сэтгэлийн уур амьсгалыг сэргээн, зөөлөж өгнө. Ганц бие Мэлхийнүүд зугаацаж, цэнгэх газраа зөв сонгож чадвал бол сайхан хөгжилдөхийн хажуугаар хайраа олох таатай нөхцөлүүд бүрдэнэ. Чиний сексийн амьдрал гайхалтай байх бөгөөд болзооны үеэр чи сээтэгнүүр, даруу төлөв зангуудыг хослуулж чадна. 11-р сарын 11-нд Мэлхийнхний хайр сэтгэлд хандах хандлага, сексийн амьдралд шинэ мэдрэмж, шинэ бололцооны эхлэл тавигдана. Гүн холбоотой, жинхэнэ харилцаа л удаан хугацаанд үргэлжилдэг бөгөөд хайр дурлал гэдэг зөвхөн таашаалаа биш хариуцлагаа ч бас хамтдаа үүрэлцэхийн нэр юм гэдгийг санаж яваарай.
Ажил мэргэжил, санхүүгийн хувьд 11 сарын эхний хагаст маш идэвхтэй, догдлолтой байх болно. Байдаг чадлаараа мэрийх, томилолтоор явах, уулзалт зохион байгуулах зэрэгт ээлтэй бөгөөд асуудлуудыг үр дүнтэйгээр шийдвэрлэж чадна. Сарын хоёр дугаар хагаст дээрх нөхцөл байдал өөрчлөгдөнө. Эмх цэгцгүй, анхааралгүй байдлаасаа болоод зарим зүйлийг хүндрүүлж мэдэх нь. Асуудлыг зөвөөр шийдэхийн тулд зорилгодоо л анхаарлаа хандууах нь зүйтэй гэдгийг сана. Санхүүгийн хувьд энэ сард хангалуун байх хэдий ч сарын сүүлээр болгоомжтой байх хэрэгтэй шүү. Эрүүл мэндийн хувьд энэ сард тийм ч сайн байхгүй нь. Тиймээс биедээ анхаарч, эмчид тогтмол үзүүлч хяналтанд байсан ч гэмгүй шүү.

Арслан

6-р сард эхэлсэн хайр дурлалын Сугар гаригийн ухрах хөдөлгөөн Арслан, Охин хоёр ордныхны амьдралд олон нөлөө үзүлсэн байх. Энэ хөдөлгөөн 11-р сарын 8-нд дуусаж байна. Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд хайр дурлал мөнгө хоёрын холбоо, харилцааны үнэ цэнэ зэрэг асуудлууд анхаарлыг чинь татсан. Эдгээр саруудад болж өнгөрсөн үйл явдлуудыг бодож, дүгнэлт хийгээрэй. Харин 11-р сарын 8-наас эхлэн хайр дурлалын хувьд бичгэн болон аман харилцаа Арслангийн ордныхны гол анхаарах цэг болон өөрчлөгдөх болно. Сүүлийн 10 хоногт Нар танай ордонд орсноор хайр, сексийн амьдралд эерэг нөлөө үзүүлнэ.
11-р сарын 8-нд удаан хугацааны турш үргэлжилсэн ухрах хөдөлгөөн зогссоноор карьер, санхүүгийн тодорхойгүй, удаашралтай байдлууд үүнтэй зэрэгцэн зогсоно гэдгийг баяртайгаар дуулгая. Чиний хийсэн тооцооллууд ойлгомжтой, цаашдын төлөвлөгөө чинь тодорхой болсон байна. Ашиг олох, хөрөнгө босгох мэргэжлийн зорилтуудын хүрээнд зөв шийдвэрүүдийг гаргах бололтой. 11-р сар Арслангийн ордныхны мэдээлэл хүлээн авах, хүмүүстэй харилцаа тогтоох, сурч боловсрох үйл хэргүүдийг онцгойлон дэмжиж байна. Ийш тийш аялаж, томилолтоор явж, янз бүрийн хүмүүстэй танилцах уян хатан сар байх болно. Шинэ санаанууд зогсоо зайгүй ундран гарч, өөртөө итгэлтэй байдал чинь чамайг олны дундаас онцгойлон харуулна. Сүүлийн 10 хоногт сарны байрлалаас хамааралтайгаар чамд сонирхолтой ажил хэргийн үйл явдал, арга хэмжээний урилга ирэх бололтой.
Дархлаа сулрах, халдвар авах, аливаа зүйлийг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэх эрүүл мэндийн эрсдлүүд байна. Биеэ энхрийлээрэй.

Охин

Охины ордны хайрыг ивээгч Сугар гараг нь 11-р сарын 8-ныг хүртэл, харин тачаангуй байдлын Ангараг гараг нь 12-ныг хүртэл Охины ордонд байх болно. Эхлүүлэхийг хүссэн зүйлээ энэ сарын эхэнд эхлүүлж, аз жаргал өөдөө шинэ алхам хийх хэрэгтэй. Тэр алхам чинь юу ч байж болно. Шинэ аз жаргал, шинэ харилцаа эсвэл одоо байгаа харилцаагаа сайжруулах, эвлэрэх ч байж болно. 11-р сарын 8-аас хойш Сугар гараг Охины ордын санхүүгийн талбар луу шилжих учраас бүх юм романтик, хийсвэр гэхээсээ илүү практик, бодитой тал руугаа чиглэгдэх болно. Энэ үеийг ашиглан хайрттайгаа хамт орлогоо сайжруулж болно. Эсвэл хамтдаа шинэ бизнес эхлүүлж ч магадгүй. 20-ноос хойш орон гэр, гэр бүлдээ анхаарал халамж тавихад илүү дөхөм болох нь ээ.
11-р сар нь мөнгө санхүүгийн хувьд маш хөдөлгөөнтэй сар байх болно. Дийлэнх өдрүүдэд Охины ордны санхүүг ивээгч Сугар гараг нь үйлдэл, санаачлагын Ангараг гарагтай холбогдсон байх бөгөөд орлогоо өсгөн нэмэгдүүлэх, янз бүрийн гүйлгээ хийх, хөрөнгө оруулалт хийх, бизнес эхлүүлэх сонирхол ихсэнэ. Гэвч гэнэтийн, хурц, магадгүй бүр аюултай нөхцөл байдал үүсч болзошгүй. Томилолт, уулзалт, хэлэлцээрийн ажлууд олон хийгдэнэ. Эхний хоёр долоо хоног арилжааны үйл хэрэгт тааламжтай байна.
Биеийн байдал асуудалгүй сайн байна. Гэхдээ буруу амьдралын хэв маягаас үүдэлтэй эрсдлүүд үүсэх магадлалтай тул болгоомжтой, ариун цэвэрч, эртэч байгаарай.

Жинлүүр

Эхний 10 хоног даруухан, чимээгүй, идэвхгүй, үл ялиг урам хугармаар өнгөрч магадгүй. Энэ нь Сугар гариг, Жинлүүрийн хайр дурлалыг хариуцагч Ангараг хоёр хоёулаа 12-р ордонд орсонтой холбоотой юм. 12-р ордон бол эрх чөлөөг хязгаарлаж, бүрхэг харанхуй нөхцөл байдлыг авчирч, эргэлзээ тээнэгэлзээг мэдрүүлдэг ордон юм. Сэтгэл санааны тогтворгүй байдлаасаа болоод хайртаасаа өөр хүнд татагдаж мэдэх тул өөртөө хянамгай байгаарай. Гэхдээ 12-ноос эхлээд чамайг хайр дурлалын тэнгэр ивээж, буцаад эрч хүчтэй, сонирхолтой амьдар эхэлнэ. Чи хайртдаа зогсолтгүй тэмүүлэхийн зэрэгцээ түүнтэй хамт амьдралын шинэхэн алхмыг хийхэд бэлэн байна.
Санхүүгийн хувьд илэрхий ашигтай байх сар ирж байна. Материаллаг хүсэл шунал хөдлөх учраас чи орлогоо сайжруулахын тулд хөрөнгө оруулалт, сан босгох, нягтлан тооцо хийх, зээл авах эсвэл олгох бололтой. Карьерын хувьд ч идэвхтэй, хөдөлгөөнтэй байж чр илүү үр дүнтэй зохион байгуулалтын арга хэлбэрт шилжинэ. Танай талд ашигтай гэрээнүүд хийгдэн, шинэ харилцагчидтай болно.
Бие болоод сэтгэл санааны хувьд эрч хүчээр дүүрэн байна. Гэхдээ ерөнхий эсэргүүцэх чадвар чинь суларсан байж болох талтай. Эрүүл мэндтэй холбоотой шийдвэрүүд гаргахдаа бусадтай сайтар зөвлөлдөхийг хүсье.

Хилэнц

11-р сарын эхний арав хоног нь Хилэнцийн ордынхны хайр дурлал, гэрлэлтэд хамгийн таатай үе байх болно. Хайр болон эв найрамдлын Сугар, Бархасбадь гаригууд Нарны ивээл дор байх учраас шинэ хүмүүстэй танилцах, нийгэмших, ирээдүйн төлөвлөгөөгөө гаргахад тохиромжтой. Нөгөө хүнээ хүлээлгүй өөрөө үйлдэл хийж эхлэхийг од эрхэс зөвлөж байна. Сүүлийн 20 хоногт чи нэлээд “номхрох” бололтой. Ганцаардаж, сэтгэл гутрах хандлагатай байна. Гэхдээ энэ байдал нь хориотой эсвэл нууцлаг хайранд тааламжтай байх бололтой. Гэхдээ чи гэнэтийн бэлэг, гэнэтийн адал явдалд тийм ч бэлэн биш байгаа гэдгийг санаарай.
Эрч хүч, гэрэл гэгээ авчрагч Нар нь хилэнцийн ордынхныг 11-р сарын эхний хоёр долоо хоногийн турш ивээх бөгөөд чамайг амжилт дэвшил рүү хөтлөх болно. Чи маш шийдэмгий байхын зэрэгцээ сайхан боломж бололцоог өөртөө татаж, бусдыг дайчлан зорилгодоо хүрэх боломжтой болно. Буд гариг ч бас Хилэнцийн ордонд орсноор ухаан санааг идэвхжиж, шинэлэг зүйл, шинэ өөрчлөлтөд уян хатан байхад чинь тус дөхөм болж өгнө. Томилолтоор явах, бусадтай харилцаж, оюун ухаанаа уралдуулах ажлууд чамд мөнгө авчирна. Сарын сүүлийн долоо хоногт мөнгө санхүүгийн асуудалд маш их анхаарал хандуулах төлөвтэй байна.НумНумын ордныхны хайр дурлалын амьдрал 11-р сард хар, цагаан хосолсон өнгөтэй байх нь ээ. Нэг нүдээрээ инээж, нөгөө нүдээрээ уйлахтай зүйрлэж болох юм. Буд гариг гомдолломтгой, шаналгаатай 12-р ордоор дайран өнгөрөхөөс болоод чамд сарын эхний 20 хоногт сэтгэл ханамжгүй байдал, урам хугаралт тохиолдож магадгүй. Энэ нь удаан хугацаанд хамтдаа байсан хосуудын хувьд хамааралтай. Гэхдээ өөрөө өөрийнхөө сэтгэл санааг хянаж, урьдчилсан бэлтгэлтэй байвал амархан даван гарч чадна. Харин инээж буй нүд нь хайр дурлалын Сугар гариг Нумын ордны азтай, хөгжилтэй 11-р ордыг дайрахтай холбоотой юм. Сүүлийн 20 хоногийг сонирхолтой, дурсамжтай, инээд хөөртэйгөөр өнгөрүүлнэ. Энэ нь ихэнхдээ шинэхэн, дөнгөж эхэлж буй дурлалын галыг илүү ихээр өрдөх болно.
Мэргэжлийн хүрээний сайхан боломжууд чиний талд байна. Бархасбадь гариг одооноос эхлэн чамд янз бүрийн төлөвлөгөө, зорилгуудыг авчирч, карьерыг чинь “амьдруулж” өгөх гэж байна. Эхний 10 хоногт Ангараг, Сугар гариг Бархасбадьтай ойрхон байснаар амьдралд чинь хөдөлгөөн, өрнөл нэмж, ажил хэргийн харилцаа холбоог хялбаршуулж өгнө. 8, 12-ны үед алдар нэр, дэмжлэг, аз завшааны ордон идэвхжиж эхэлнэ. Энэ үед хариуцаж байгаа төслүүдийн чинь үр дүн баталгаажиж, олон талаас чамд дэмжлэг үзүүлэх болно. Аз завшаанаас хангалттай хүртэхийн тулд сайтар хөдөлмөрлөх хэрэгтэй болох ч амжилт, бүтээл, мөнгөн шагналууд чамайг хүлээж байгаа учир урам зоригтойгоор шамдаарай.
11-р сарын эхний 20 хоног чи ядарч, анхаарал төвлөрөх чадваргүй болсон мэт санагдах болно. Гэхдээ сүүлийн 10 хоногт бүх юм дээрдэнэ. Аливаа зүйлийг хэт хүндээр тусгаж аван, өөрийгөө зовоож, тэнцвэрээ алдагдуулалгүйгээр аяар, аажуу хандаарай.

Матар

11-р сарын 8 хүртэл Матрын ордныхны хайр дурлалын амьдрал нь хол зай, аялал, шинэ газар зэрэг сэдвүүдийг тойрон эргэлдэнэ. Хайрттайгаа цуг аялалаар явах эсвэл хол зайнд байгаа хэн нэгэнд татагдах гээд нөлөө нь ямар ч хэлбэрээр илэрч болохыг үгүйсгэхгүй. Харин 11-р сарын 8-наас хойш хайр дурлалын Сугар гариг Матрын ордны карьер, нэр хүндийн хэсэгт орж байна. Энэ нь ажил мэргэжил, хайр дурлал хоёр чинь ямар нэг байдлаар холбогдохыг илэрхийлж байна гэсэн үг. Магадгүй хайрт чинь чамд карьерийнхаа хувьд чухал шийдвэр гаргахад, амжилт олоход нөлөөлж болох юм. Матрууд нийгмийн статус өндөртэй, хөрөнгө, эрх мэдэлтэй хүмүүст татагдах юм уу хайртынхаа байр суурийг өндрөөр үнэлэх бололтой.
Амбицтай Ангараг гаригийн ачаар чи сайхан зүйлсийг гараасаа гаргах зоригтой байна. 11-р сарын 8-наас эхлэн Сугар гариг чамд хүч чадал, бие даасан байдлыг бий болгохоор чармайна. Тэгэхээр энэ сард онилсон бүхэндээ эсвэл түүнээс ч илүүд хүрэх бүх боломж нээлттэй байна. Чамд хүссэндээ хүрэхийн тулд бусадтай эелдгээр мэтгэлцэх шаардлага гарна. Мөн чамд бүх талаар туслах боломжтой чадварлаг хүмүүстэй танилцаж, олны дунд нэр алдартай болох нь чамд таалагдах нь гарцаагүй. Гэхдээ санхүүгийн байдал тийм ч тогтвортой бус байгаа тул хэтрүүлэн үрэхээс болгоомжлоорой.
Эхний 20 хоногт чи эрч хүчтэй, биеийн ерөнхий төлөв сайн байна. Харин сүүлийн 10 хоногт халдвартай бүс, ханиадтай хүн, хортой хоол хүнснээс хол байсан нь дээр.

Хумх

Энэ 11-р сард Хумхын ордныхны хайр дурлалын харилцаа ажил төрөлтэй нягт холбогдоно. Хайр дурлал, сексийн гаригууд байр суурь, алдар нэрийн ордонд орж байгаа учраас чи хайрттайгаа цуг нийгмийн томоохон арга хэмжээнүүдэд оролцож магадгүй. Эсвэл хайрт чинь томоохон амжилтанд хүрч мэдэх юм. Аль нь ч бай энэ бүхэн чамд санхүүгийн ашиг авчрах болно. Харин ганц бие Хумхынхан удирдах албан тушаалтан, карьерын хувьд өөрөөсөө илүү хүнд эсвэл хэн нэгэн олны танил хүнд татагдаж мэдэх нь.
Ажил мэргэжлийн хувьд чиний чадварын хамт олон чинь хүлээн зөвшөөрч, албан тушаал ахиж магадгүй. Энэ сард ажил чинь бүтэмжтэй, сайн байх бөгөөд эргэн тойронд чинь байгаа хүмүүс чамаас юм суралцаж, сонсож байх хэрэгтэйгээ ойлгох болно. Нар болон Буд гараг чиний ажил мэргэжлийг ивээж аз дагуулах нь эргэлзээгүй. Энэ 11-р сарын хугацаанд ажлын шугамаар уулзалт семинарт оролцох, гадагшаа сурахаар явах зэрэг үйл хэргүүд тохионо. Хөдөлмөрлөснийхөө хэрээр санхүүгийн урамшуулалд хамрагдах боловч сарын хоёрдугаар хагаст мөнгөтэй холбоотой саад тотгор гарч магадгүй тул сайтар тооцоолоорой.
Сарын эхний 10 хоногт сэтгэл санааны хувьд ч тэр биеийн байдлын хувьд ч тэр базаахгүй байж мэднэ. Гэхдээ чи үүнийг зохицуулж чадна. Сарын дунд үед чи буцаад эрч хүчээ сэргээж, биеийн байдал чинь ч дагаад сайжирна.

Загас

11-р сарын эхний долоо хоногт Ангараг-Бархасбадь-Сураг гараг гэсэн холбоо нь Загасны ордынхны хосын амьдрал, хайр сэтгэлийг ивээх болно. Хосууд өнгөрсөн сарын нэгэн адилаар халуун хайрандаа шатах болно. Энэ нь дурлалцахад ч хамтдаа ямар нэг зүйлийг хийж бүтээхэд ч ялгаагүй таатай байна. Хоёрдугаар 10 хоногт харилцаандаа нарийн шинжилгээ хийж, бүхнийг цогцоор нь дүгнэхэд таатай. Хосуудад соёлын болон оюун санааны нэгдмэл байдлын хэрэгцээ үүсч, тэд харилцаагаа илүү шинэлэг, хувьсалт зүгт чиглүүлэхийг хүсэх болно.
Суралцах, судалгаа хийх, боловсрол эзэмших, соёл, эрдэм шинжилгээний ажил, хууль эрх зүйн орчинтой холбоотой ажил үйлд тохиромжтой. Түншлэл гэрээ хэлэлцээрийн асуудлууд анхаарлын төвд байх бөгөөд гадны харилцагчтэй шинээр холбоо тогтоож магадгүй. Мэргэжлийн ур чадвараа сайжруулах, судалгаа хийх зорилгоор аялаж магадгүй. Энэ сард ажилдаа амжилттай байхын тулд зорилтуудаа тов тодорхой тавьж, дээд зэргийн хүчин чармайлт гарган анхаарлаа төвлөрүүлж, хувийн зохион байгуулалтаа сайжруулах хэрэгтэй. Бусадтай хамтарснаар ашиг олж, ивээн тэтгэлэг хөрөнгө оруулалт татаж, мөнгө босгож чадна. Хэрэв чи яарах эсвэл эрсдэл гаргавал өөрт байгаа зүйлээ алдах болно.
Энэ сард сэтгэл санааны хувьд тийм ч эрч хүчтэй биш байна. Гэхдээ өөрт байгаа багахан эрч хүчээ зөв хуваарилвал далайд живэлгүй хөвж чадахаар байна. Энэ нь чадахаасаа илүү зүйлийг бүү авч хий гэсэн үг юм. Сарын туршид Загасны ордныхон ядрангуй, түгшүүртэй байх бөгөөд өөрийгөө эерэг хүмүүсээр хүрээлүүлэх, шинэ хоббитой болох гэх зэргээр энэ түгшүүрт байдлаа намсгах боломжтой.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …