7 өргийн дараах байдлаар Монголын баг 6 байрт орж ирлээ

12181822_161713037513024_91593574_nГрекийн Порто Каррас хотноо явагдаж буй өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх  дөхөж байна.

2015 оны Өсвөрийн Шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 7-р өргийн дараахь байдлаар манай шатарчдын онооны жагсаалт

12189047_10153647994166963_3374600455487443165_n

Манай улсаас 26 шатарчин нас насны ангилалд өрсөлдөж байгаагаас долдугаар тавилын дараах байдлаар охидын 10 хүртэлх насанд Б.Мөнгөнзул тэргүүлж, 8 хүртэлх насанд Б.Энхсаран нар 3 байрт бичигдэж байна.

Тодруулбал, хөвгүүдийн 8 хүртэлх насанд тоглож буй Олон улсын шатрын холбооны дэд мастер Л.Очирбат 6 хожилтойгоор 5 дугаарт байрт, охидын 8 хүртэлх насанд ОУШХМ Б.Энхсаран 5,5 хожилтойгоор 3 дүгээр байрт, охидын 10 хүртэлх насанд ОУШХМ Б.Мөнгөнзул 6.5 хожилтойгоор 1 дугаар байрт, дэлхийн аварга Д.Мөнхзул 6 хожилтой 3 дугаар байрт бичигдэж, тэргүүлэгчдийн эгнээнд явна.

Шатарчид нийт 11 өрөг тоглох бөгөөд тэмцээн энэ сарын 6-ны өдөр өндөрлөнө.

74196c0f43278e0a4ba661956e0c8fbcbig

ОУШХМ Б.Мөнгөнзул 6.5 хожилтойгоор 1 дугаар байрт бичигдэж байна.

12191738_1508027019521130_8033204141489976073_n

Дэлхийн аварга Д.Мөнхзул 6 хожилтой 3 дугаар байрт бичигдэж тэргүүлэгчдийн эгнээнд явна.

Л.Алтангэрэл

Санал болгох мэдээ

Норовирусийн халдвар илэрсний улмаас Олимпын тоглолтыг хойшлуулжээ

Өвлийн Олимпын наадмын Финланд, Канадын эмэгтэйчүүдийн хоккейн шигшээ багуудын тоглолт норовирусийн дэгдэлтийн улмаас хойшлогдсон тухай Sky News …