“Их хурд-6”-д Д.Бат-Эрдэнийн “Улс” халзан түрүүллээ

uls halzan  Гурван жил тутам зохион байгуулдаг Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-6” уралдаан өнөөдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд болж байна.

Азарганы уралдаанд 57 азарга гарааны зурхайгаас хөдөлснөөс Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Монгол улсын Манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн “Улс” халзан азарга түрүүллээ. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын унаган адуу халзан азарга Ардын хувьсгалын 90, 91, 92 жилийн ойн баяр наадмуудад дараалан түрүүлээд буй хурдан буян юм. Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хужирт сум Д.Сугарын хул, айргийн гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Б.Батбаярын хул, айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Д.Баяраагийн хонгор, айргийн тавд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат Жаргалсайхны бор тус тус хурдаллаа.

Санал болгох мэдээ

Норовирусийн халдвар илэрсний улмаас Олимпын тоглолтыг хойшлуулжээ

Өвлийн Олимпын наадмын Финланд, Канадын эмэгтэйчүүдийн хоккейн шигшээ багуудын тоглолт норовирусийн дэгдэлтийн улмаас хойшлогдсон тухай Sky News …