Абу Дабигаас алт, мөнгөн медаль хүртлээ

d3fcb944a23eeecf055b6fe3d8a3a4bdbigАНЭУ-ын Абу Дабигийн “Их дуулга” тэмцээн өнгөрөгч өдрүүдэд (X.30-XI.01) боллоо. Олимпийн эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд 88 орны 489 жүдоч зодоглосноос манай улсаас Гавьяат тамирчин Г.Болдбаатар тэргүүтэй 16 жүдоч (эрэгтэй ес, эмэгтэй долоо) хүч үзэж, нэг алт, мөнгөн медаль, шагналт V байрт орсон амжилтаар VI байрт жагслаа. Тодруулбал, эрэгтэйчүүдийн -90 кг-д ОУХМ Л.Отгонбаатар алт, 60 кг-д залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт ОУХМ Ц.Цогтбаатар мөнгөн медаль авсан бол эмэгтэйчүүдийн 78 кг-ын жинд ОУХМ П.Лхамдэгд шагналт V байрт орлоо.

Эрэгтэй

-60кг Ганбатын Болдбаатар
-60кг Цэнд-Очирын Цогтбаатар /2015 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт/ –МӨНГӨ
-66кг Нэргүйн Мөнхбаяр
-73кг Ганболдын Балсанлхүндэв
-81кг Нямсүрэнгийн Дагвасүрэн
-81кг Отгонбаатарын Ууганбаатар
-90кг Лхагвасүрэнгийн Отгонбаатар – АЛТ
+100кг Баттулгын Тэмүүлэн
+100кг Өлзийбаярын Дүүрэнбаяр

Эмэгтэй

-48кг Эрдэнэцогтын Гэрэлмаа
-48кг Ганбаатарын Наранцэцэг /2015 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт/
-52кг Батсүхийн Алтанцэцэг
-52кг Пүрэвсүрэнгийн Буянхишиг
-70кг Батбаатарын Хулан
-78кг Пүрэвжаргалын Лхамдэгд –V байр
+78кг Одхүүгийн Жавзмаа

271c59d77c9ec7b0d89a7f0646ccd5e5big 698c2ba6c524e448eda327e2bfea8a2dbig

Сануулахад, Жүдо бөхийн залуучуудын ДАШТ аравдугаар сарын 23-25-ны өдрүүдэд АНЭУ-ын Абу Даби хотноо болоход манай жүдочид нэг мөнгө, хоёр хүрэл медальт хүртсэн амжилтаар XIII байрт орсон билээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Цэнд-Очирын Цогтбаатар мөнгө, 55 кг-д Баяраагийн Амартүвшин, эмэгтэйчүүдийн 44 кг-д Ганбаатарын Наранцэцэг нар хүрэл медаль хүртсэн юм.

эх сурвалж: news.mn

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …