Нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг чөлөөлөх ажлыг эхлүүллээ

c90074cbfa485b95ead9593da37327e6Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан 2015 оны А/101 тушаал, удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга байгууламж, гэр хороолол,  авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг хааж, болзошгүй гамшгийн үед шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжийг хязгаарлаж, зөвшөөрөлгүй барьж сунгасан хашаа, хаалт, хайс, гарааш, өргөтгөлийг буулгаж чөлөөлөх нэгдсэн арга хэмжээг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн нутгийн захиргааны болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

Шалгалтын гол зорилго нь нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга байгууламж, гэр хороолол,  авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг хааж, болзошгүй гамшгийн үед шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжийг хязгаарлаж, зөвшөөрөлгүй барьж сунгасан хашаа, хаалт, хайс, гарааш, өргөтгөлд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай, Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм, стандартын хэрэгжилтийн байдалд үнэлгээ дүгнэлт өгч, илэрсэн зөрчлийг арилгуулах, шуурхай албаны автомашин зорчих зам гарцыг чөлөөлөхөд оршино.

Шалгалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Өмч, газрын харилцааны алба, Замын цагдаагийн тасаг, бусад захиргааны байгууллагуудын албан тушаалтан нар хамтран зохион байгуулна.
Шалгалтаар Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулиудын хэрэгжилт,  Захиргааны болон олон нийтийн барилга байгууламжийг барихдаа газар олголт, захирамж,  барилга эхлүүлэх зөвшөөрөл, техникийн нөхцлийг мэргэжлийн байгууллагуудаас авсан эсэх, Барилга байгууламжийн авралтын зам гарцыг барилгын зурагт тусган, зургийн дагуу  барилга байгууламжийг барьсан эсэх, Барилга байгууламж барих, өргөтгөх засварлахдаа мэргэжлийн байгуулагуудаас дүгнэлт зөвшөөрөл авсан, авралтын зам гарц, нийтийн эзэмшлийн зам гарц болон гадна орчны тохижолт, зүлэгжүүлэлтийн талбай, холбогдох норм, дүрмийг зөрчсөн эсэх,  зөвшөөрөлгүй барилга байгууламж барьж, захиргааны болон олон нийтийн барилга байгууламж хоорондын зай хэмжээг  алдагдуулсан эсэх, авто зам болон нийтийн эзэмшлийн зам, талбай, авралтын гарцыг хааж  хайс, хашаа, автомашины гарааш барьж, зөөврийн чингэлэг байрлуулсан эсэхэд хяналт тавьж холбогдох хууль, дүрэм норм зөрчсөнийг буулгах, чөлөөлөх ажлыг зохион байгуулах юм.

Мөн гэр хороололд гудамж хоорондын зай хэмжээ алдагдсан эсэх, зөвшөөрөлгүй хашааг сунгаж  гудамжийг  нарийсгасан байдал, зам гарцыг хааж мухар гудамж гаргасан эсэх, өндөрлөг газар, өндөр хүчдэлийн шугам, үерийн аюултай бүсэд байрласан, шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжтой эсэх, гэр хороолол дахь нийтийн байрны гадна нийтийн эзэмшлийн зам, талбайг хааж зөвшөөрөлгүй хашаа барьсан эсэхийг шалгаж чөлөөлнө.
Нийслэлийн Онцгой байдлын газраас жил бүр энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд энэ жил дүүргүүдийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудаас дэмжлэг авч, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгааг онцолж байна.

Нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг чөлөөлөх арга хэмжээ 14 хоног үргэлжлэх бөгөөд нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж байгаа.
Иргэний үүргээ биелүүлж барилга байгууламж, гэр хороолол,  авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг хааж, болзошгүй гамшгийн үед шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжийг хязгаарлаж, зөвшөөрөлгүй хашаа, хаалт, хайс сунгаж, гарааш, өргөтгөл барьсан бол чөлөөлөхийг иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад нийслэлийн Онцгой байдлын газраас уриалж байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …