Азийн оюутны 2015 тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг шагнана

12122609_1056822364370019_4225791497655145888_nМонголын оюутан тамирчид 2015 онд Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд шатар, дугуй, 3х3 сагсан бөмбөгийн спортын төрөлд оролцон Азийн аварга тамирчин, багийн Азийн аваргууд төрөн гарч эдгээр тэмцээнээс 3 алт, 3 мөнгө, 3 хүрэл нийт 9 медаль хүртэн өндөр амжилт үзүүллээ.Тухайлбал дугуйн баг алт, сагсан бөмбөг 3х3 төрөлд эрэгтэй баг мөнгө, шатрын баг хүрэл медаль багийн төрлүүдэд сайн амжилт гарлаа.

12194933_1056822291036693_2493964007387976751_o
Монголын оюутны спортын холбооны зүгээс Азийн аваргын тэмцээнд амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагч нарт шагнал гардуулах арга хэмжээг Монголын залуучуудын холбоо, Монголын оюутны холбоотой хамтран ЭМСЯ-ны харьяа Биеийн тамир спортын хөгжлийн төв, Спортын төв ордны 4 давхарын хурлын танхимд 2015 оны 11 сарын 03-ний өдрийн 11:00 цагт зохион байгуулж эдгээр төрийн бус төв байгууллагын дээд шагналуудаар оюутан залуучуудаа шагнахаар болжээ.
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО
МОНГОЛЫН ОЮУТНЫ ХОЛБОО
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …