“Нэг-хүүхэд” бодлогын гажуудлыг засахад 100 жил хэрэгтэй

49663595637166610d2501Хятадын эрх баригчид 1979 онд нэвтрүүлсэн “Нэг- хүүхэд” бодлогоо цуцалж,  залуу гэр бүлүүдийг хоёр дахь хүүхдээ төрүүлж, улсынхаа хүн амын бодлогод гарсан гажуудлыг засахад “туслаач” хэмээн уриалж байгаа. Гэвч эрх баригчдынхаа оройтсон ухаарлыг эцэг эхчүүд тийм ч таатай хүлээж авахгүй байгаа тухай бид “Баярлалаа, гэхдээ хэрэггүй”  хэмээх өмнөх нийтлэлээрээ хүргэсэн.

Тэгвэл энэ удаа Хятадын хүн амд ойрын 100 жилдээ засч чадахааргүй асар том өөрчлөлт авчирсан “Нэг-хүүхэд” бодлого чухам ямар үр дүнд хүргэснийг таван тоогоор тоймлон хүргэе.

400 сая

1910002563716848f9f901

36 жилийн өмнөөс “Нэг-хүүхэд” бодлого хэрэгжиж эхэлснээс хойш нийтдээ 400 сая төрөлтөөс сэргийлсэн гэсэн Засгийн газрын тоо байна. Өөрөөр хэлбэл, дээрх бодлого хэрэгжээгүй бол өнөөдөр Хятадын хүн ам 1,8 тэрбумд хүрэх байжээ.

Гэхдээ зарим хүн ам судлаачдын үзэж буйгаар “Нэг хүүхэд” бодлогоос ч өмнө Хятадад төрөлт огцом буурсан байжээ. Тухайлбал, 1970 онд нэг эмэгтэйд дунджаар 5,8 төрөлт ногдож байсан  бол 1978 онд 2,7 болон унасан байж.  Харин нэг хүүхэд бодлогын дараа буюу 2013 оны статистикаар 1,7 болж буурчээ.

Мөн 2007 оны статистикаар Хятадын нийт хүн амын 36 хувь нь “Нэг хүүхэд” бодлогын улмаас хүүхэд төрүүлэх эрхээ хязгаарлуулсан гэдэг. Тэгэхээр 400 сая гэдэг хүн амын дунд төрөлт өндөр хэвээр байсан нөхцөлд л үнэн байх боломжтой гэж үзэх судлаачид ч байна.

Сонирхуулахад, нэг хүүхэд бодлого хэрэгжүүлсэн Хятадад төрөлт 1,7 хувьтай байгаа бол төрөлтийг сүүлийн үед асар их дэмжиж байгаа Өмнөд Солонгост 1,2, Японд 1,4 хувьтай л байгаа юм.

21:28

98989425637166ba460971

“Нэг –хүүхэд” бодлого Хятадын зарим эцэг эхчүүдийг ер бусын “харгис” болгожээ. Ингэж хэлэхэд хүргэсэн шалтгаан нь 21:28 гэсэн тоогоор илэрхийлэгдэх нярайн эндэгдэл юм. Өнгөрсөн хугацаанд гарсан нярайн эндэгдлийг авч үзвэл охин хүүхдүүд илүүтэй хорвоог орхиж байжээ. Нярай хүүхэд нас барах явдал өндөр хөгжилтэй орнуудад ч тохиолддог боловч Хятадад яагаад ч юм охид илүү амиа алддаг тоо баримт байна.

Энэ бол цорын ганц хүүхэд төрүүлэх эрхтэй гэр бүлүүд охинтой болохын оронд голомт залгах хүүтэй болохыг илүүд үздэгтэй холбоотой.

1970-аад оны НҮБ-ын судалгаагаар Хятадад 1000 төрөлт тутамд 60 эрэгтэй хүүхэд нас бардаг байсан бол охидын хувьд харьцангуй бага буюу 53 байжээ. Харин “Нэг-хүүхэд” бодлого хэрэгжээд удаагүй 80-аад оны үед дээрх хувь хэмжээ хоёулаа 36 болж тэнцсэн байна. Харин 1990-ээд он гэхэд 1000 төрөлт тутамд эрэгтэй хүүхдийн нас баралт 26 болж буурч, харин эмэгтэй хүүхдийнх 33 болж өсчээ. 2000-аад оны үед дээрх харьцаа 21:28 болж нэмэгдсэн байх юм.

Мэдээж, нярайн эндэгдэл янз бүрийн учир шалтгаантай байдаг ч эцэг эхчүүд охин хүүхдийнхээ эрүүл мэндийг зориуд үл хайхардаг нь нярай охид илүүтэй нас барж буйтай холбоотой гэж ажиглагчид үзэж байна.

1,16 хүү

26157905637167d0c52c61

Хятадад шинээр мэндэлж  буй охин хүүхэд тус бүрт 1,16 хүү ногдож буй тухай Синьхуа мэдээлжээ. “Нэг-хүүхэд” бодлогоос үүдэлтэй хүйсийн тэнцвэрт бус байдал өнөөдөр Хятадад олон мянган гоонь эрчүүдийг бий болгоод байгаа. Одоо Хятадад эрчүүдийнх нь тоо эмэгтэйчүүдээсээ 33 саяар давсан гэдэг тоо ч бий.

Хүйсийн энэ тэнцвэрт бус байдлыг засахад 100 жилийн хугацаа хэрэгтэй гэж саяхан Бээжингийн их сургуулийн судлаач өөрийн хийсэн судалгаагаар танилцуулсан байна.

Хүйсийн тэнцвэрт байдал ингэж алдагдахад ургийн хүйсийг эхогоор харж, үр хөнддөг явдал ихээхэн нөлөөлсөн гэдэг.

4:2:1 харьцаатай гэр бүл

92027735637167637ee441

Энэ бол Хятадын өнөө үеийн гэр бүлийн нийтлэг бүтэц.  4:2:1 гэдэг нь хоёр талын дөрвөн өвөө, эмээ, хөдөлмөр эрхлэх насны хос хоёр, тэгээд тэдний ганц хүүхдийг хэлж байгаа юм.

Нэг-хүүхэд бодлогын үр дүнд гарсан хамгийн том асуудлын нэг нь хүйсийн тэнцвэрт  бус байдлаас гадна ахмад настнуудын нийгмийн халамжийг хэрхэх вэ гэдэг асуудал болоод байна. Эцэг эхээ асарч тойглодог уламжлалтай дорно дахины гэр бүлийн хувьд төрсөн ганц хүүхэд нь өөрийн гэр бүлээ тэжээхээс гадна эцэг эхээ асрана гэдэг хүнд ачаа болж,  сүүлийн жилүүдэд хайхрах хүнгүй ганцаар үлдсэн ахмад настнууд хэдэн арван саяар тоологдох болсон. Жил ирэх тусам энэ асуудал улам хүндэрсээр 2050 он гэхэд Хятадын хүн амын дөрөвний нэг хувь нь 65-аас дээш насны ахмадууд болно гэсэн тооцоо бий. Тэр хэрээр хөдөлмөрийн хүч багасч, эдийн засагт томоохон асуудал үүсэх  учраас Коммунист нам “Нэг хүүхэд” бодлогоо цуцлахад хүрсэн билээ.

Хоёр триллион юанийн торгууль

3851437563716c164ad611

1980 оноос эхлэн  нэгээс илүү хүүхэд төрүүлсэн гэр бүлүүд улсдаа торгууль төлдөг болсон. Хуулиар хязгаарласан тооноос хэтрүүлж хүүхэд төрүүлснийхээ төлөө хятадууд хоёр их наяд юань буюу 315 тэрбум ам.долларын торгуулийг улсдаа төлжээ. Үүнээс хамгийн өндөр торгуулийг алдарт найруулагч Жан Имоу төлсөн юм. Түүний эхнэр өнгөрсөн жил гурав дахь хүүхдээ төрүүлсний дараа 7,5 сая юанийн торгуульд унасан билээ.

Б.Сэвжидмаа

Эх сурвалж: newscom.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …