Сонгинохайрхан дүүрэгт “Нийслэлийн засаг даргын нэрэмжит бэлэн байдлын үзлэг” зохион байгууллаа

Untitled-708x350Нийслэлийн Засаг даргын 2015 оны “Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай” А/30 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан “Нийслэлийн Засаг даргын нэрэмжит үзлэг явуулах удирдамж”-ийн дагуу Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус аж ахуй нэгж байгууллагад Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, шалган туслах үзлэгийг Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Онцгой байдлын хурандаа А.Дашнямаар ахалсан 6-н ажлын хэсэг 2015 оны 10 дугаар сарын 26-28-ний өдрүүдэд тус дүүргийн 100-н аж ахуйн нэгж байгууллагад бэлэн байдлын үзлэг шалгалтыг явуулж 82,1%(B) үнэлгээтэй дүгнэсэн байна.

Бэлтгэл ажлын хүрээнд:

Дүүргийн нутаг дэвсгэрт гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулахаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/143 дугаар захирамж, бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргаж батлуулан дүүргийн гамшгаас хамгаалах албад мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнд 3 удаа сургалт зохион байгуулж, аж ахуй нэгж байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгон баталгаажуулж бэлэн байдлын урьдчилсан үзлэгийг 1 удаа зохион байгуулан ажилласан байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …