Хоймор сайхан Хөвсгөл нутгийн унаган хүү МУСТА дуучин Я.Гэрэлчулуун тоонот сайхан нутагтаа би дэндүү хайртай хэмээн эх нутгаа дуулж та бидэнд танигдсан уран бүтээлч билээ. Өөрийн цангинасан хоолойгоороо эрхгүй ялгардаг тэрээр сүүлийн үед эрчтэйгээр уран бүтээлээ туурвиж олны хүртээл болгосоор байгаа. Түүний дуулах арга барил, дуу хоолой нь бүсгүйчүүд, настнууд төдийгүй үеийн залууст хүртэл таалдагддаг гэнэ. Тэрээр хамгийн сүүлд Өмнөд Солонгос улсад тоглолтоор явах далимдаа шинэхэн дууны клиптэй ганзага дүүрэн иржээ. Түүний шинэ клип олонд их таашаагдсан сайхан уран бүтээл болсон хэмээн түүнийг дэмжигч олон шуугиж байгаа гэнэ. Ийнхүү та бүхэн Солонгос улсад зураг авалтаа хийгээд ирсэн “Ханьдаа” дууны шинэхэн клипийг хүлээн авч үзнэ үү…
эх сурвалж: photonews.mn