Өршөөлийн хуулийн үйлчлэл удааширснаас хоригдлууд суллагдаагүй байна

1248723563967445ae7711Орон нутгийн шүүхийнхэн Өршөөлийн хуулийн үйлчлэх хүрээг хэрхэн тусгах тал дээр зөрүүтэй ойлголттой байна. Нэг үгээр хэлэхэд, хуулийг хэрэгжүүлэх асуудалд шүүх, шүүгчид нэгдмэл ойлголтгүй байгаагаас өнөөдөр шоронгоос суллагдсан хоригдуулаад алга “Өршөөлийн хууль батлагдлаа, маргааш нь олон мянган хоригдол суллагдана” гэдэг ойлголт нийгэмд үүссэн. Гэтэл Өршөөлийн хуулийн өөрчлөлтийг баталсан ч хоригдлууд өнөөдрийг хүртэл суллагдаагүй л байна. Энэ нь Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьж, дахин хуулиа өөрчлөн батласнаас болоод шүүхийн байгууллагуудаас эхлээд маргаантай байдал үүсээд байгаа юм. Иймээс Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас нийслэлийн  анхан болон давж заалдах шатны шүүгчдийг оролцуулан орон нутгийн давж заалдах шатны шүүхүүдтэй онлайнаар холбогдож, Өршөөлийн хуулийн үйлчлэлийн талаар санал солилцон нэгдсэн ойлголт өглөө.

УИХ-ын ээлжит бус чуулганаар буюу наймдугаар сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн хуулийг анхлан баталсан. Хууль үйлчилж эхэлсэн хугацаатай давхцуулаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хориг тавьсан юм. Гэхдээ Төрийн мэдээлэл сэтгүүлд наймдугаар сарын 21-ний өдөр энэ хуулийг албан ёсоор нийтлэснээр хэрэгжүүлэх эрхийг шүүхэд нээлттэй болгосон зүйл бий. Харин Ерөнхийлөгчийн хориг тавьснаас бусад хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим тогтоол гаргаж, Цэцэд хүргүүлсэн байдаг. Энэ хүсэлтийн хариуг Үндсэн хуулийн Цэцээс аравдугаар сард мэдүүлэхэд “Нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлээгүй байна” гэдгээр буцаасан. Өөрөөр хэлбэл, шүүхийн байгууллагын алдаа байгаа гэдгээр хүлээж аваагүй учир Эрүүгийн хэргийн танхим буцаад Үндсэн хуулийн Цэцэд хандах боломжгүй нөхцөл үүсчээ.

5193952563966e8db18661
Харин Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад Өршөөлийн хуульдаа өөрчлөлт оруулан баталснаар энэ хуулийг шүүх хэрэгжүүлэх бүрэн эрх нь нээгдсэн юм. Ял эдэлж буй хоригдлуудын хувьд 28 шүүхэд харьяалагддаг. Тэдний материалыг ШШГЕГ, Прокурорын байгууллагууд шүүхэд ирүүлэх ч өнөөдрийн байдлаар өгөөгүй байгаа аж. Материал ирлээ гэхэд танилцаж, эдэлж байгаа ялаас чөлөөх, хасах эсэхийг шүүхийн байгууллагынхан Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх журмын дагуу шийдвэрлэнэ. Нэг үгээр хэлбэл, хоригдуулын суллагдах нөхцөл шүүхийн байгууллагад ирсэн юм. Гэхдээ нэг асуудал байгаа нь хохирлыг хэрхэн барагдуулах вэ гэдэг хуулийн зүйчил үүсээд байгааг орон нутгийн шүүхийн байгууллагууд гаргаж байв. Гэм буруугаа хүлээгээд хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хүнийг шүүхийн байгууллагаас иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй зааж,  хэргийг хэрэгсэхгүй болгохоор тусгажээ. Мөн маргасан тохиолдолд хохирлыг гаргуулах ялгаатай зүйл байгаа юм байна. Үүн дээр орон нутгийн шүүхийн байгууллагууд эргэлзээ үүссэнээр өнөөдрийн байдлаар хорихоос суллагдсан ялтнууд нэг ч байхгүй байна. Ямар ч байсан шүүхийн байгууллагад ял эдэлж буй хоригдлуудын материалыг ШШГЕГ, Прокурорынхон өгснөөр шоронгуудад шүүгчдийн бүрэлдэхүүнийг ажиллуулах юм. Ингэснээр хоригдлуудын ялаас чөлөөх, хасах эсэхийг шийдвэрлэн хэргийн хэрэгсэхгүй болно гэдэг зүйчлэлээр 2500 хоригдол суллагдах эсэх нь шийдэгдэнэ.

С.БАЯСГАЛАН

эх сурвалж: newscom.mn

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …