“Нэг хороо-нэг сар” аян 3 дугаар хороонд үргэлжилнэ

ge-1-1024x683Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс санаачилсан “Нэг хороо-Нэг сарын аян”-ыг  2015 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлүүлэн  5,7,8,9,6 дугаар хороодод амжилттай зохион байгуулсан юм.
Хуваарийн дагуу энэ удаа Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороон дээр 2015 оны арваннэгдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн сарын хугацаанд үргэлжлэх аяны нээлтийн арга хэмжээ  өнөөдөр боллоо. Нээлтэд Гэмт хэргээс урьдчилан сэргийн салбар звлөлийн гишүүн, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынн Тэргүүлэгч, 3 дугаар хорооны Засаг дарга Ж.Чимэдцогзол, ГХУСАЗС зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа, Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, 3 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга С.Буянхишиг, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга П.Батбаатар, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журмын тасгийн дарга Р.Төмөрбаатар, цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бие бүрэлдэхүүн, оршин суугч иргэдийн төлөөлөл оролцлоо.
Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа П.Батбаатар 5,7,8,9,6 дугаар хороодод зохион байгуулсан аяны үр дүнг  танилцууллаа.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …