УИХ-ын гишүүн Г.Баярсайханы санаачилгаар өнөөдөр Монгол-Солонгосын политехник коллежид Монголд анхны авто машины кузов засварчны мэргэжлийн анги нээгдлээ. Нээлтийн ёслолд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан ирсэн юм. Авто кузов засварчны анхны ангид суралцахаар бүртгүүлсэн 25 суралцагч байгаа ажээ. Монголд автын кузов засварын зах зээл вьетнамчуудад эзлэгдсэн. Вьетнамаас манайд ажиллахаар ирж буй хүмүүсийн дийлэнх чухамдаа энэ зах зээлээс мөнгө олох зорилготой Монголыг сонгож ирдэг нь тодорхой. Тэр хэрээр Монголын мөнгө гадагшаа урсч байгаа билээ. Үүнийг бид үндэсний мэргэжилтнийг өөрсдөө бэлтгэх, энэ чиглэлийн хувийн хэвшлийн байгууллагуудыг дэмжих замаар зогсоож болно. Төгсөөд ажил олдохгүйн зовлон байхгүй шинэ мэргэжлийн анги ийнхүү үүд хаалгаа нээж байгаа нь эдийн засгийн томоохон эргэлт болж байгаа юм. Суралцагчиддаа амжилт хүсье.
Түлхүүр үгмэдээ
Санал болгох мэдээ
Ч.Ундрам: Төсөвт гадаадын зээл тусламжаар хийгдэх ажлын жагсаалт алга
УИХ-ын чуулганы өчигдрийн /2021.10.14/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн …