Татар хамтлагийн дуучин Монголын хип хоп холбооны ерөнхийлөгч асан Ш.Батбаяр өршөөлийн хуульд хамрагдах болжээ. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар Ш.Батбаярт оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, нэн даруй суллахаар өчигдөр шийдвэрлэжээ. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жил 6 сар хорих ял оногдуулсан байжээ.
Түлхүүр үгурлаг
Санал болгох мэдээ
Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ
“Take Off” хамтлагийн 20 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус хамтлагийн уран бүтээлчид ойгоо …