Дуучин Нараагийн хөдөлгөөнд нэгдээрэй

Төрөөд удаагүй байгаа дуучин Нараа ганц бие хүүхдээ өсгөж байгаагаа гайхуулан сошиал ертөнцөөр зарлах болсон. Түүнийг магтан хүндэлдэг эмэгтэй хүмүүс ч их болсон. Ганц бие ээжүүддээ зөвлөгөө өгч, илэн далангүй ярилцаж байхаар фэйсбүүк хуудас хүртэл нээсэн билээ. Тэгвэл өнөөдөр тэрхүү фэйсбүүк группын ээжүүд анхны уулзалтаа хийжээ. Ганц бие ээжүүдийн нэгдэл болсон Нараагийн уулзалтан дээр олон ч хүмүүс ирж дэмжиж байгаагаа илэрхийлэв. Нараагийн хөдөлгөөнд Single lady киноны найруулагч  МУСТА Ундармаа энэ хөдөлгөөнд нэгдлээ. Киноны хувьд зөвхөн ганц бие ээж төдийгүй монголын бүх л эмэгтэйчүүд үзэж урам зориг итгэл найдвар, ойлгож ухаарах, болгоомжилж сэргийлэх зүйлсийг гайхамшигтайгаар үзүүлсэн инээд, нулимс ээлжилсэн сайхан кино билээ. Үр хүүхдээ эрүүл саруул хүн шиг хүн болгон хайр энэрэлээр дутаалгүй хүний дайтай хүн болгох гэж хичээж зүтгэж байгаа Монголын нийт өрх толгойлсон эмэгтэйчүүд мандтугай.

2b5c908bcd44131eb8b3d6be9a462285 (1) 2b5c908bcd44131eb8b3d6be9a462285 4cab9b09cb5149c8000ef93717b392b4

Санал болгох мэдээ

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

“Take Off” хамтлагийн 20 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус хамтлагийн уран бүтээлчид ойгоо …