Сагсан бөмбөгийн залуучуудын аваргууд тодорно

Спортын төрлөөс сүүлийн үед  газар авч хөгжиж байгаа төрөл бол  Сагсан бөмбөг юм. Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн холбооноос уламжлал болгон  зохион байгуулдаг сагсан бөмбөгийн нэрт тамирчин, алдарын танхимын гишүүн Д.Даваахүүгийн нэрэмжит сагсан бөмбөгийн 19 хүртэлх насны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын  9-16-нд спортын төв ордонд болно. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй 8 баг оролцож байгаа бөгөөд хөдөө орон нутгаас Хөвсгөл, Эрдэнэт, Дорноговь болон Налайх, Багануур дүүргийн багууд хүрэлцэн ирээд байгаа аж. Жил жилийнхээс энэ удаагийн аврага шалгаруулах тэмцээн байрлал бүрээс “Шилдэг гарааны таван тоглогч”-ыг тодруулж  нэг бага болгон эрчимжүүлсэн бэлтгэл хийж олон улсын тэмцээн уралдаанд оролцуулах зорилготой гэдгээ МҮСБ-ийн холбооноос онцоллоо.
Тэмцээнд эхний гурван байр эзэлсэн баг тамирчдыг цом болон алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулах юм.

IMG_2594_500x500

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …