Мөрөн хотноо 1000 шатарчдын тэмцээн болж байна

12204895_1016729498378846_736614810_n

“Хөвсгөл хөгжил”сангийн тэргүүн Лхагвын Мөнхбаатарын санаачилгаар “1000 шатарчдын тэмцээн”11 дүгээр сарын 5-нд Мөрөн хотын Спортын ордонд нээлтээ хийлээ. Хоёр өдөр үргэлжлэх уг тэмцээнд таван настай балчираас 70 гарсан буурай хүртэл оролцож байгаа юм.

Тэмцээнийг нээж “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн Лхагвын Мөнхбаатар “Шатар бол ямарч насны хүний тоглодог спорт. Шатар тоглодоггүй монгол хүн гэж бараг байдаггүй. Тэмээ, морь, тэрэг,  хүү, ноён, гээд  монгол үгэнд өргөн хэрэглэгддэг энэхүү онц сонирхолтой спорт монголчуудаас үүссэн байхыг үгүйсгэхгүй. Дэлхий дээр өдөрт  1,5 сая хүн шатар тоглодог гэсэн мэдээ байдаг. Хөвсгөлчүүд маань их оюунлаг ард түмэн. Энд хуран цугларсан шатарчдаас ирээдүйн дэлхийн аварга төрж гарна гэдэгт итгэлтэй байна” хэмээв.12204789_1016738268377969_567120474_n Мөн тэмцээнд оролцогчдод баяр хүргэж, амжилт хүсэхээр  Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар, Засаг даргын орлогч М.Очирхуяг нар хүрэлцэн ирсэн юм.

12212253_1016729525045510_923214132_n (1)

1000 шатарчдын тэмцээнийг Монгол Улсын аварга, Монголын бүх ард түмний  VI спартакиадын  аварга Б.Мягмарсүрэн, Монголын шатрын  холбооны дэд ерөнхийлөгч, Спортын мастер,  Хөвсгөл аймгийн шатрын холбооны тэргүүн О.Хадбаатар нар шүүн явуулж байна.

Тэмцээний онцлогоос дурдвал хамрах хүрээнийхээ хувьд Монгол улсад шатарчдын дунд зохион байгуулагдаж буй III  том тэмцээн бол Хөвсгөл аймагт 1000 шатарчин оролцож буй анхы тэмцээн юм байна. Мөндаваа бүр нь мөнгөн шагналтай анхны шатрын тэмцээн ажээ

Нараа

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …