Олон улсын “Алтан бүс ll” наадмын тов гарчээ

download

2014 оны Анхдугаар Олон улсын Монгол бөхийн аварга шалгаруулах “Алтан бүс”-ийн төлөөх барилдаан Өвөрмонголын Шилийн гол аймгийн Шилийн гол хотод аравдугаар сарын 18-ны болж Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын харцага Б.Пүрэвсайхан үзүүрлэж, Архангай аймгийн Чулуут сумын харьяат улсын начин Б.Амарзаяа шөвгийн дөрөвт шалгарч манай бөхчүүд амжилттай оролцдог билээ. Харин 12 сарын 19, 20-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуунд Олон улсын Өвөрмонгол бөхийн хоёр дахь удаагийн “Алтан бүс II”-ийн төлөөх барилдаан болохоор болжээ.  Энэ удаагийн наадмыг мөн л Бээжингийн “Эрин зуун” ХХК ивээн тэтгэж байгаа бөгөөд  түрүүлсэн бөх нь “Алтан бүс II” -ийн эзэн  5 түмэн юань, үзүүр бөх 3 түмэн юань, их шөвгийн бөх 1 түмэн юань, дунд шөвөгт шалгарсан бөх 5000 юань, бага шөвөгт үлдсэн бөхчүүд 2000 юанийн шагналтай аж. Мөн барилдсан бүх бөхчүүд  урамшуулал олгох гэнэ. Энэ удаагийн барилдаанд Монгол, Америк, Казакстан, Япон зэрэг улсаас бөхчүүд хүрэлцэн очиж барилдах бөгөөд нийт 256 бөх барилдах ажээ. Бөхчүүддээ амжилт хүсч амжилтаа ахиулахыг хүсэн ерөөе уншигчид аа.

1446800521_b12da80f7aba625dfbe06b132eb1a4c508big

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …