Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Улсын начин Б.Одхүү энэ тэнд хэрэг төвөгт орооцолдож зодоон хийж явдаг билээ. Начин энэ удаа мөн л ноцтой хэрэгт орооцолджээ. Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд өнгөрсөн бямба гаригт баривчилсан талаар эх сурвалж мэдээллээ. Тэрбээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлгүй, өр барагдуулж үйлчилдэг хууль бус компани байгуулан иргэдийг дарамталдаг байжээ. Зээлдүүлсэн мөнгөө авч чадахгүй байгаа иргэд Б.Одхүү начинд хандаж, түүгээр дарамтлуулж байгаад зээлдүүлсэн мөнгөө авдаг байсан гэнэ. Түүнийг одоо ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа аж.
эх сурвалж: times.mn