Өнөөдөр болох үйл явдлууд

48369dfff13128edbig10.00 цагт: Улсын Драмын Эрдмийн Театр түүхт 85 жилийнхээ үзвэрийн жилийн нээлтээ У.Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог бүтээлээрээр эхлэх болсон талаарх хэвлэлийн бага хурал тус театрт болно.

11.00 цагт: ДБЭТ-т Монголын ЕБС-ийн 25 мянган багш нарт зөөврийн компьютер, ерөнхий боловсролын сургууль бүрт зөөврийн лаборатори олгох ёслолын ажиллагаа болно. Боловсролын салбарт өрнөж буй түүхэн үйл явдалд Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БСШУ-ны сайд Л.Гантөмөр нар оролцоно.

11.00 цагт: “Z 24” олон улсын нислэгийн тийз захиалгын Монголын анхны онлайн ОТА системийн нэг жилийн ойн хүрээнд монгол залуус эх орондоо өөрсдийн оюун ухаанаар IT технологид тулгуурлан хамтдаа баялаг бүтээх боломж бий болгох, компанийн ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр сая төгрөгт хүргэх зэрэг асуудлаар “Монгол ньюс” Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12.00 цагт: Сагсан бөмбөгийн нэрт тамирчин Д.Даваахүүгийн нэрэмжит U-19 насны УАШТ-ий нээлтийн үйл ажиллагаа Спортын төв ордонд эхлэнэ. Утас: 90111185

12.00 цагт: Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоог аж ахуйн нэгж, байгууллагуудад бий болгох стандартыг хэрэгжүүлэх заавар MNS OHSAS 18002 үндэсний стандарт батлуулсантай холбогдуулж“Монгол ньюс” Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12.30 цагт: “Монгол ньюс” Мэдээллийн төвд “Ардын элч” сэтгүүлээс санаачлан, “Иргэний оролцоот ардчилал” ТББ, Олон нийтийн харилцаа мэдээлэл сурталчилгааны “Тэргүүн хөтөч” ТББ-аас хамтран зохион байгуулж буй “Ардын элч” ард түмний санал асуулгын талаар мэдээлэл хийнэ. Утас:98655050, 91110531

12.30 цагт: ”Хот хөгжүүлэлтийн шийдэл” ТББ, “JCI Монгол” байгууллагаас “Монгол хүний хамгийн муухайн араншин” үндэсний хэмжээний судалгааны дүнг “Монгол ньюс” Мэдээллийн төвд танилцуулна.

13.00 цагт: Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга П.Мөнхтайван, сумын иргэдийн өмгөөлөгч Н.Батбаяр, “Халх гол-миний нутаг” ТББ хамтран “Халх гол” хөдөө аж ахуйн чөлөөт бүсийн асуудлаар “Монгол ньюс” Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 96669570

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …