“Хэцүү анги” киноны гол дүрийн даруухан ухаалаг охины дүрээр олонд танигдсан П.Бадамцэцэг 2010 оны Монголын миссээр шалгарч илүү олон хүнд танигдах болсон билээ. Тэрээр “Хэцүү анги” киноны дараа “Валентины захидал” гэх мэт хэд хэдэн кинонд тоглож чамгүй сайн жүжигчин гэдгээ ч харуулаад амжсан юм. Тэрээр өнгөрсөн 2014 онд хайртай залуу О.Алтаншагайтайгаа хуримлан гал голомтоо бадраасан билээ. Мисс бүсгүй ЭМШУИС-д суралцдаг бөгөөд тэрээр гоо сайхны хувийн эмнэлгийг нээж, хүүхнүүдийг өөрчлөх хүсэл тээн явдгаа дэлгэсэн юм. Мисс бүсгүй саяхан манай гэрэл зурагчны дуранд ийнхүү өртжээ. Бадамцэцэг инээмсэглэсэн төрхөөрөө өөрийгөө чимж байсан бөгөөд “Жаргалтай хатны хацар улаан” гэж…
эх сурвалж: paparazzi.mn