Мэдээллийн эрин зуунд бид хөл нийлүүлэн алхаж байна. Хэдийгээр манай улсад цахим ертөнц нь шинэ зүйл ч гэсэн хурдацтайгаар хөгжиж байгаа юм. Сайнтай муутай сошеал ертөнц олон зүйлийг бидэнд нээлттэй болгож байгаа. Зарим нь бүр муу талаар нь илүүтэй ашиглах болсон байгаа нь даанч харамсалтай юм. Жишээ нь ямар ч баримтгүй зүйлийг синсаацилах, худал хуурмаг мэдээ тарааж иргэдийн сэтгэлзүйгээр тоглох, насанд хүрээгүй хүүхдүүдийг садар самуунд уруу татах гээд л олон сөрөг үр дагаварууд олонтой ажиглагдаж байна. Саяхан жүжүгчин Шүүдэрцэцэгийг бие нь муудаж, хорвоогийн мөнх усыг үзлээ. “…Ай энэ хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу” хэмээн хөрөг зурагтай нь фейсбүүк хуудсаар тараасан. Мөн олны танил жүжигчдийг хүмүүсийн анхаарлыг татуулах гэж худлаа үхүүлж байна. Эдгээр хүмүүсд ямар хариуцлага тооцдог юм болоо. Монголын залуусын хөгжил улам уруутсаар.