Бага ангийнханы сурах бичиг хэвлэлтээс гарчээ

surah bichignuud Тун удахгүй  2013-2014 оны шинэ хичээлийн жил эхлэх гэж байна. Үүнэтэй холбоотойгоор сургуулиудын засварын ажил, дүрэмт хувцас, сурах бичгийн хэвлэлт гээд олон ажлыг түргэвчлэх шаардлагатай болж байгаа юм.

Сурах бичгийн тухайд одоогийн байдлаар бага ангийнханы бүх ном хэвлэгдэж дуусссан байгаа гэнэ. Бага ангийн сурагчид сурах бичгүүдээ үнэгүй хэрэглэнэ. Дунд болон ахлах ангийнхны номын хувьд ирэх наймдугаар сарын 12-оос хэвлэлтээс гарах бөгөөд дунд ахлах ангийн сурагчидыг амьдралын баталгаажих төвшинг харгалзан үзэжсурах бичгийг 40 хувь хямдруулж худалдаалах юм байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад зориулан гурван сурах бичгийг хэвлүүлэхээр болжээ.

Энэ хичээлийн жилээс эхлэн зургаа болон 11 дүгээр ангийн багш, биеийн тамирын багш нарт сурах бичгээ хичээлд хэрхэн ашиглах тухай зөвлөмж бүхий гарын авлагыг дагалдуулж өгөх ажээ. Мөн  зургаа болон 11дүгээр ангийн сурах бичгүүдийг урьдынхаас илүү боловсронгуй, хүүхдүүдэд илүү ойлгомжтой, хүртээмжтэй болгосон гэнэ.

Т.Анир

ugluu-logo5

Санал болгох мэдээ

М.Цолмонхишиг: Налайх дүүрэгт анх удаагаа 635 өрхийн 7 блок бүхий орчин үеийн цогцолбор хотхон энэ онд ашиглалтанд орно

“ТӨГС ОТГОН ХУРД” ХХК-ийн Ерөнхий инженер М.Цолмонхишигтэй ярилцлаа. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд …