“Сэтгэшгүй” эмнэлгийг хаалаа, одоо С.Хүрэлбаатар эмчилгээний арга барилаа 1 сая ам.доллараар худалдах уу

7272130558a1dfcd8eec21

“Миний эмчилгээний арга барилыг оросууд надаас 1 сая ам.доллараар худалдан авах санал тавьсан” гэж “Сэтгэшгүй” эмнэлгийн захирал, ерөнхий эмч С.Хүрэлбаатар нэгэн ярилцлагадаа дурдсан. Дэлхийн зарим оронд байдаг хоёр буюу түүнээс дээш эхнэртэй байх ёсыг Монголд оруулж ирэх талаар анхлан ярьж олноо танигдсан түүний эмчилгээний арга барилыг сайнаар ярьдаг хэсэг байхад муугаар ярьдаг хэсэг нь арай их болсон бололтой. Тиймдээ ч түүний эмнэлгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шиг болов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай захирамж гарган, энэ дагуу олон санал гомдол ирсэн “Сэтгэшгүй” ХХК-ийн эмнэлэг, сувиллын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Мөн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон эмнэлэг, сувиллын талаар харьяа татварын байгууллагад мэдэгдэж, цахим хуудсанд мэдээллийг байршуулахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэгдлээ. Түүнчлэн дээрх захирамжийн хэрэгжилтэд Нийслэлийн засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл хяналт тавихыг даалгасан байна. Тэгэхээр “Сэтгэшгүй” эмнэлгийн үйл ажиллагааны талаар нэлээд олон санал гомдол нийслэлийн удирдлагад очсон бололтой. Өөрөөр хэлбэл, “Сэтгэшгүй” эмнэлгээр үйлчлүүлсэн олон хүн авсан үйлчилгээндээ сэтгэл дундуур үлдсэнийнх.  Нөгөө талаас Оросын анагаах ухааны номд тулгуурласан эмчилгээ үйлчилгээ хийдэг, “орос школьтой” С.Хүрэлбаатараас эмчилгээнийх нь арга барилыг оросууд нэг 1 сая доллараар худалдан авах санал тавьсан нь нэг л эргэлзээтэй болоод явчихлаа.

Э.Төгс

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …