Япон Улсын Байгаль орчны яамны судалгааны хорооны гишүүн асан, профессор багш Мизохата Акира өнгөрсөн оны хоёрдугаар сараас энэ оны тавдугаар сарын хооронд Улаанбаатар хотын агаарын тоосонцрын бүтэц, найрлагыг судалжээ. Ингэхдээ 100 айл, Баруун 4 зам, Цаг уур, орчны шинжилгээний газар зэрэг таван цэгээс улирал бүр дээж авч шинжилсэн байна. Тоосонцрыг PM2,5 буюу маш жижиг ширхэгтэй, PM10 буюу том хэмжээтэй гэж ангилдаг аж. Судалгаагаар 100 айл орчмоор жижиг, том ширхэгтэй тоосонцор аль аль нь хамгийн их гарчээ. Жижиг тоосонцрын дундаж агууламж нь 56,7 гр шоо метр бол том тоосонцор нь 106,8 гр шоо метр байгаа аж. Энэ нь байх ёстой хэмжээнээс даруй 5 дахин их байгаа гэсэн үг бөгөөд жижиг ширхэгтэй тоосонцор нь хүний хүрч өвчлүүлдэг бол том ширхэгтэй нь хамах битүүрэх, амьсгалын замын өвчин тусахад нөлөөлдөг байна.
Түлхүүр үгэрүүл мэнд
Санал болгох мэдээ
Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив
Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …