“Гоёл- 2016” наадмын тов гарлаа

Загварын ертөнцийнхнийг нэг дор чуулуулдаг “Гоёл” наадам товоо зарлалаа. Монголын Дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг  “Гоёл” наадмын арга хэмжээ энэ сарын 26-30-ны хооронд “Гоёл-2016” наадмын үйл ажиллагаа үргэлжлэх юм байна. Өнгөрсөн жилүүдэд “Гоёл” наадам загварын долоо хоногоор үзэгчидтэй уулздаг уламжлалтай болсон билээ. Энэ удаагийн Гоёл-2016” наадмын “Загварын долоо хоног” энэ сарын 26-28-нд “Blue Sky”-д болохоор товоо зарлалаа. Хувцас загварын наадам “Гоёл-2016” энэ сарын 30-нд 19:00 цагт Соёлын төв өргөөнд болж шилдгүүдээ тодруулах нь ээ. Монголын Дизайнеруудын холбооноос 27 дахь жилдээ зохион байгуулж буй энэ удаагийн наадамд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаруй хувцас загварын агентлаг, салон, үйлдвэрүүд “Шилдэг дизайнер”, “Шилдэг загвар”, “Шилдэг модель”, “Шилдэг зохион бүтээх товчоо” зэрэг номинацуудад  бүтээлээ өрсөлдүүлэх бөгөөд загварын агентлагуудын шилдэг моделиуд нэгэн тайзнаа тэдгээр гайхалтай загваруудыг амилуулах нь ээ. Харин “Гоёл-2015” наадмын шилдгүүд энэ сарын 30-нд Соёлын төв өргөөний тайзнаа тодрох юм байна.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …