Хэдхэн жилийн өмнө хэрхэн ходооны шархаа эмчилсэн тухайгаа яръя. Нэг сарын турш өглөө өлөн дээрээ түүхий өндөг сорж, араас нь зуун настын навчинаас 3 см урттай тайрч авч иддэг байсан. Навчны өргөс, хальсыг нь цэвэрлэж хэрэглэнэ. Навчны араас 1 хоолны халбага чацарганы тос, төгсгөлд нь нэг хоолны халбага зөгийн бал хүлхэнэ. Энэ бүгдийг хооронд нь минутын зайтай хэрэглэдэг шүү. Зуун настын зөгийний жилийний /прополис/ спиртийн хандтай ээлжилж хэрэглэнэ. Нэг өдөр нь зуун наст, өдөр нь зөгийн жилийний ханд. Би андуурахгүйн тулд тэгш тоотой өдөрт зуун наст, сондгой тоотой өдөр жилийн ханд гэсэн хуваарь өөртөө гаргасан. Өндөг нь гэрийн тахианы өндөг байвал сайн. Гэвч манайх тахиагүй болохоор өндгөө би худалдаж авч байсан. Ийм эмчилгээ сар хийлгэсэний дараа эмнэлэгт очтол миний бие маш сайжирсан байсан шүү….