Дуучин А.Хишигдалай: Анх намайг хайрласан шигээ хайрлаж чадхуу…

Рок попын ертөнцөд хөл тавиад удаагүй ч, өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан залуу дуучин А.Хишигдалай “Universe best songs-2011” наадмын шилдэг оролцогчоор шалгарч урлагийн гараагаа эхэлж байсан билээ. Гаргасан уран бүтээл бүр нь амжилт дагуулж өдрөөс өдөрт сонсогч фенүүдийнхээ тоог нэмсээр байгаа тэрээр 25 дугаар суваг телевизийн “248 цаг” реалити шоунд оролцсон. Амжилт бүтээлээр гялалзаж яваа тэрээр хувийн амьдрал нь тогтож өгөхгүй байгаа бололтой. Дуучин бүсгүй маань өнгөрсөн жилээс “Опозит” хамтлагийн А.Гантулгатай хайрын романс үүсгэж хамтран амьдарч байгаа гэх мэдээлэл шар хэвлэлээр шуугиж байсан. Тэгвэл хосууд салсан бөгөөд А.Гантулга “2014 оны тэргүүн мисс” Ю.Балжидмаатай албан ёсоор үерхэж байгаагаа зарлаж дуучин бүсгүй маань хэсэгтээ л нам гүмхэн байсан. Тэгвэл  А.Хишигдалай шинэхэн амрагтайгаа учирсан тухай шар хэвлэлээр бичигдэх болов. Түүний энэ удаагийн сонголт “Хархорин” захын эзний хүү нэлээдгүй бэл бэнчинтэй Л.Цэгцбаатарыг сонгосон гэнэ шүү. Түүний шинэ амраг Л.Цэгцбаатар нь өмнө топ модель Пүүжээтэй амрагийн холбоотой байсан билээ. Гэвч хосууд таарч тохирохгүй сүр дуулиантайгаар салсан байдаг. Топ хатагтай Пүүжээ нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа Цэгц намайг зоддог байсан хэмээн ярьж нэлээдгүй шуугиан тарьж байсан. Харин энэхүү мэдээлэлд дуучин А.Хишигдалай ямар нэгэн тайлбар өгөөгүй. Цахим ертөнцийн идэвхитэй хэрэглэчдийн нэг тэрээр ирээдүйн нөхөртөө хандаж сэтгэлийн үгээ сийлжээ. Энэ бүхнийг нэр холбогдсон Л.Цэгцбаатартаа хандаж бичив үү гэх эргэлзээ төрөв.

hishigdalaipost

эх сурвалж:Шуурхай.мн

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …