Онцгойгийнхоны тухай олон ангит кино төслийн нээлт боллоо

Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизийн хамтран хэрэгжүүлж буй “Нарны жим” олон ангит уран сайхны кино хийх төслийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва, ОБЕГ-ын дарга, хурандаа Т.Дуламдорж, МҮОНТВ-ийн захирал Ч.Даваабаяр нар оролцлоо.

Энэхүү киноны зорилго нь Шинэчлэлийн Засгийн газраас дэвшүүлсэн Монгол хүний аюулгүй байдлыг баталгаажуулах зорилтын хүрээнд Гамшгаас хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомж, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаа, албан хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг олон нийтэд уран сайхны аргаар зөв сурталчлан таниулах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, боловсрол олгох, соён гэгээрүүлэх томоохон зорилгыг агуулснаараа онцлогтой аж.

Шадар сайд “Төслийг амжилттай хэрэгжүүлж, хийж бүтээх хүсэл, тэмүүлэл, олон хүний хүч хөдөлмөр шингээн чамгүй төсөв зардал гарган бүтээж буй энэхүү хамтын бүтээл гамшиг осолгүй Монгол Улсыг бий болгоход Монголын ард түмний оюуны хөрсөнд үнэ цэнтэй сайн үр тарьсан сайхан бүтээл төрөн гарна гэдэгт итгэл дүүрэн байна. Өнөөдөр киноны мотор дуугаргах торгон агшинг хамтдаа хуваалцаж байгаа эрхэм офицер, ахлагч, албан хаагчид, ард иргэд Та бүхнийг энэ сайхан үйл ажиллагааг дэмжиж оролцохыг уриалж байна. Уран бүтээлчид та бүхнийг урлагийн охин тэнгэр Янжинлхам бурхан ивээх болтугай гэлээ.

Нарны жим киноны моторыг дуугарах тэрхүү агшинд Шадар сайд сүүн цацал өргөн  кино бүтээх ариун үйлсэд сарын цалингаа хандивлахаа мэдэгдэв.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …