Ихэр хүүхдүүдээ хөнөөхийг завдсан эхийг саатуулан шалгаж байна

nyaraiЭнэ сарын 10-нд олныг цочроосон нэгэн хэрэг гарчээ. 27 настай А гэх эмэгтэй өөрийн төрүүлсэн хоёр ихэр хүүхдээ хөнөөхийг завдсан байна. Тэрээр Хүүхдийн төв сувиллын Дутуу төрсөн нярайн тасагт хэвтэн эмчлүүлж байсан 25-н долоо хоногтой ихэр хүүхдээ угаалтуурын хүйтэн усанд живүүлэх гэж байжээ. Азаар энэ үеэр нь эмнэлгийн эмч, сувилагч нар амжиж түүний энэхүү үйлдлийг зогсоосон аж. Одоогоор нэг нярайн биеийн байдал хэвийн болсон ч, нөгөө ихрийн бие сайжрахгүй ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Харин хүүхдүүдээ хөнөөхийг завдсан А-г ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1-д зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Тэрээр байцаагдах үеэрээ өөрийн хүүхдүүдийг өсгөх хэцүү санагдсан тухайгаа хэлжээ. А хэрэг үйлдэх үеэрээ Хүүхдийн төв сувилалд нөхрийн хамт хоёр ихрээ сахиж байсан бөгөөд нөхрөө түр гарах хойгуур дээрх хэргийг үйлджээ. Ихрүүдийн эх А нь ар гэрийн боломж сайтай, ээж, аавын хамт амьдардаг болохыг эх сурвалжууд хэлсэн байна.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

“Дансаа бүү ашиглуул” аяныг эхлүүллээ

Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран залилах, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, …