“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд П.Бүрэнтөгс түрүүлжээ

 

burnee

Өчигдөр Чингис хаан Тэмүүжингийн мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” тохиосон. Энэ өдөрт зориулсан чансаа өндөртэй хүчит 128 бөхийн барилдаан болсон юм. Барилдааны өмнө бөхчүүдийн шинэчилсэн чансааг гаргасан бөгөөд уг чансааг шинэхэн арслан Э.Оюунболд тэргүүлсэн юм.

Харин өчигдрийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Б.Батмөнх, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Д.Батболд, Ц.Содномдорж, улсын начин Э.Энхбат, Л.Цэрэнтогтох тэргүүтэй бөхчүүд барилдлаа.

Улмаар Увс аймгийн Давст сумын харьяат, Хилийн цэргийн 321-р анги, “Увс нуур” дэвжээ, ТЭЦ-III компанийн бөх улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх улсын начин Л.Цэрэнтогтох үзүүрлэлээ.

Харин их шөвгийн дөрөвт улсын заан Б.Батмөнх, аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр нар үлдсэн байна.

Барилдааны дүйз

Хоёрын даваа

П.Бүрэнтөгс у.а–У.Береке а.х

Н.Батсуурь у.а–Ш.Отгонтөгс а.х
Б.Гончигдамба у.г –Г.Энхбилэг а.х
М.Өсөхбаяр у.з–Д.Пүрэвдорж а.х
Б.Батмөнх у.з –С.Бямбадорж а.з
Б.Соронзонболд у.з –М.Даваасүрэн а.з
Ц.Содномдорж у.х–Ч.Эрдэнэсайхан а.з
Ө.Бат-Орших у.х–Д.Дарханбаатар а.з
А.Цацабшир у.х –Ш.Мөнх-Од а.з
Д.Батболд у.х –Э.Нямаа а.з
Н.Батзаяа у.х–Бү.Баянмөнх а.а
Б.Одгэрэл у.х–Ж.Наранбаатар а.а
Э.Энхбат у.ө.и.н –Ж.Алтаншагай а.а
Ш.Уламбаяр у.ө.и.н-Т.Сайханжаргал а.а
Р.Пүрэвдагва у.ө.и.н –Х.Гантулга а.а
Л.Цэрэнтогтох у.н–Б.Даваа-Очир а.а
Т.Баасанхүү у.н–Ц.Мөнхбаяр а.а
Б.Бадамсүрэн у.н–Т.Сүрэнжав а.а
А.Алтанхуяг у.н –Д.Амарсайхан а.а
Ч.Ганзориг у.н–Ч.Хөхчирэнгэр а.а
Бо.Батжаргал у.н–А.Давааням а.а
Э.Даш у.н–Д.Тангад а.а
Ш.Мөнгөнбаатар а.х.а–Б.Ганбаатар а.а
Б.Эрдэнэхүү а.х.а–У.Батгэрэл а.а
Н.Жаргалбаяр а.х.а–М.Еркебулан а.а
Ө.Сүхбат а.х.а –Х.Оргилболд а.а
О.Гантулга а.х.а–Н.Ганзориг а.а
Л.Батзориг ц.а–Н.Мустафа а.а
О.Хангай а.а–П.Мөнхбат а.а
Б.Тайван а.а–Б.Бат-Өлзий а.а
Д.Анар а.а –Б.Хадбаатар а.а
Б.Номиндалай а.а –Б.Баатарцол а.а

Гурвын даваа

П.Бүрэнтөгс у.а–Э.Нямаа а.з
Н.Батсуурь у.а–Г.Энхбилэг а.х
М.Өсөхбаяр у.з–Б.Хадбаатар а.а
Б.Батмөнх у.з –Б.Тайван а.а
Ц.Содномдорж у.х –Ш.Мөнх-Од а.з
Ө.Бат-Орших у.х–М.Даваасүрэн а.з
Н.Батзаяа у.х–Б.Баатарцол а.а
Б.Одгэрэл у.х–Л.Батзориг ц.а
Ш.Уламбаяр у.ө.и.н–Ж.Алтаншагай а.а
Л.Цэрэнтогтох у.н –Х.Оргилболд а.а
Т.Баасанхүү у.н –Х.Гантулга а.а
Б.Бадамсүрэн у.н–Д.Амарсайхан а.а
Бо.Батжаргал у.н –О.Гантулга а.х.а
Э.Даш у.н –Ч.Хөхчирэнгэр а.а
Ш.Мөнгөнбаатар а.х.а –О.Хангай а.а
Б.Эрдэнэхүү а.х.а –Н.Жаргалбаяр а.х.а

Дөрвийн даваа

П.Бүрэнтөгс у.а–Ш.Мөнх-Од а.з
Н.Батсуурь у.а –Х.Гантулга а.а
М.Өсөхбаяр у.з –Ч.Хөхчирэнгэр а.а
Б.Батмөнх у.з –О.Хангай а.а
Ө.Бат-Орших у.х –Н.Жаргалбаяр а.х.а
Н.Батзаяа у.х –Бо.Батжаргал у.н
Б.Одгэрэл у.х –Б.Бадамсүрэн у.н
Ш.Уламбаяр у.ө.и.н –Л.Цэрэнтогтох у.н

Тавын даваа

П.Бүрэнтөгс у.а–Б.Бадамсүрэн у.н

Н.Батсуурь у.а –Ч.Хөхчирэнгэр а.а

Б.Батмөнх у.з– Ө.Бат-Орших у.х

Л.Цэрэнтогтох у.н–Бо.Батжаргал у.н

Зургаагийн даваа

П.Бүрэнтөгс у.а–Ч.Хөхчирэнгэр а.а
Б.Батмөнх у.з –Л.Цэрэнтогтох у.н

Долоогийн даваа

П.Бүрэнтөгс у.а–Л.Цэрэнтогтох у.н

/түрүүлсэн/            /үзүүрлэв/

Ugluu-logo

 

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …