Манай хөлбөмбөгчид БНХАУ-ын багтай маргааш тоглоно

Ази тивийн футзалын аварга шалгаруулах тэмцээний зүүн бүсийн урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо өнөөдөр гурав дахь өдрөө болно. Тэмцээний эхний өдөр ХонгКонгийг хожиж, гараагаа амжилттай эхлүүлсэн манай улсын шигшээ өчигдөр БНСУ-ын багт хожигдсон. Өнөөдөр манай шигшээ баг тоглолтгүй бөгөөд маргааш хэсгийн гурав дахь тоглолтоо БНХАУ-ын багтай хийх юм. Одоогоор хүснэгтийг БНХАУ, БНСУ тэргүүлж, Тайвань, Монгол, ХонКонг удаалж байна. Өнөөдөр БНХАУ-Тайвань, ХонКонг-БНСУ-ын багуудын тоглолт болно. Манай шигшээ баг маргааш 20.00 цагаас БНХАУ-ын багтай гурав дахь тоглолтоо хийх юм.

Тоглолтын хуваарь ба дүн: (Тоглолтын үргэлжлэх хугацаа 40 минут)

XI.14 (Бямба)

  • 17.00 Тайвань-БНСУ 6:4
  • 20.00 Монгол-Хонконг 8:3 (Н.Цэдэнбал 4, Х.Цэнд-Аюуш, Ц.Түмэнжаргал, Э.Баасандорж )

XI.15 (Ням)

  • 17.00 ХонКонг –БНХАУ 0:5
  • 20.00 Монгол-БНСУ 3:7

XI.16 (Даваа)

  • 17.00 БНХАУ – Тайвань
  • 20.00 Хонконг –БНСУ

XI.18 (Лхагва)

  • 17.00 Тайвань – Хонконг
  • 20.00 БНХАУ- Монгол

XI.19 (Пүрэв)

  • 17.00 БНСУ – БНХАУ
  • 20.00 Монгол-Тайван тус тус тоглоно.

Тасалбарын нэг өдрийн үнэ 4000 төгрөг, олон өдрийн тоглолтыг үзэх тасалбар 10,000 төгрөг бөгөөд Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон Буянт- Ухаа спортын ордонд худалдаалж байна.

11c5d3e9a87650f694ecf3664e5fa8e9big 57debbf28eef500c4d993c282a0575d3big 993646c6f9b7be5cf33f12f84040793big a783b4d100622545f32098bca85639d5original\

эх сурвалж:news.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …