Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс жил бүр жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгч захиалагчтай холбож өгөх зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. “Улаанбаатарт үйлдвэрлэв – 2015” үзэсгэлэн худалдаа энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд болох бөгөөд тус үзэсгэлэнд нийслэлийн 140 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр оролцох юм байна.
Санал болгох мэдээ
Улс орнууд хоёр тун вакцин хийлгэсэн иргэдийг нэвтрүүлнэ гэсэн хатуу шаардлага тавиагүй
Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хилийн боомтын зорчих …