“ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР ХОХИРОГСДЫН ДЭЛХИЙ НИЙТИЙН ӨДӨР” боллоо

IMG_57732015 оны 11 дүгээр сарын 15-нд “ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР ХОХИРОГСДЫН ДЭЛХИЙ НИЙТИЙН ӨДӨР”-ийг Чингисийн талбайд зохион байгууллаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-аас авто замын ослын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх өдрийг дэлхий нийтээр тэмдэглэх арга хэмжээ авч байна. ДЭМБ-ын байнгын дэмжлэгтэйгээр зам тээврийн ослын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх дэлхийн өдрийг тогтоох асуудлыг  2004 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанаар хэлэлцсэнээр, НҮБ-ын 2005 оны  60/5 тоот тогтоолоор “авто замын ослоор хохирогчид, тэдний гэр бүлийнхэнд хангалттай анхаарал хандуулах” зорилгоор дэлхий нийтийн хүндэтгэлийн өдрийгбаталжээ. НҮБ-ын гишүүн болон олон улсын хамтын нийгэмлэгийн орнуудыг энэ өдрийг тэмдэглэж байхыг уриалж, жил бүрийн арван нэгдүгээр сарын гуравдахь ням гаригт зам тээврийн ослын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх дэлхийн өдөр 2015 оны 11 дүгээр сарын 15-нд тохиож  байна.

Манай  улс 2 дахь  жилдээ “Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх өдөр”, “Хэн ч зарлаж завдаагүй дэлхийн 3 дугаар дайн” арга хэмжээг нийслэл, аймаг, сум, дүүргийн хэмжээнд зохион байгуулан явууллаа. Арга хэмжээний үеэр зам тээврийн ослоор хохирогсдод дуугүй зогсож хүндэтгэл үзүүлж, зул өргөх арга  хэмжээг зохион  байгуулж, Гандан тэгчинлэн хийдийн лам нараар ном уншуулж, уриалга, лоозон барьж хүндэтгэлийн жагсаал хийн, зам тээврийн ослоор хохирогсод болон зам тээврийн ослын үр дагаврыг арилгахад оролцдог хүмүүсийн дунд уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлэх, зам тээврийн ослын нас баралт, гэмтлийн статистик мэдээ, ноцтой ослыг харуулсан зурагт самбар, үзэсгэлэнг  иргэдэд үзүүлж, зам тээврийн ослын хор уршгийг харуулсан үзүүлэх тоглолт хийн, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлсэн сэрэмжлүүлэг гаргах, гарын авлага материал тараах, анонс байрлуулах зэрэг ажлуудыг зохион байгууллаа.

IMG_5769 IMG_5789 IMG_5835

Монгол улсад 2001-2015 оны байдлаар 70722 хүн зам тээврийн осолд өртсөнөөс  Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын нурмын эсрэг гэмт хэргийн улмаас 6155 хүн амь насаа алдаж, 17882 хүн хүнд, хүндэвтэр гэмтлийг авсан байна. Он тус бүрээр үзүүлбэл:

Он Зам тээврийн осолд өртсөн хүн ТХХАБАЖЭГХэргийн улмаас хохирсон хүмүүсийн мэдээ
Зам тээврийн гэмт хэрэгт өртсөн хүн Нас барсан хүн Гэмтсэн хүн
Улс хот улс хот улс хот улс хот
1 2001 3788 2878 2147 1226 335 105 1812 1121
2 2002 3598 2645 1963 999 327 130 1636 869
3 2003 3210 2465 1615 862 391 155 1224 707
4 2004 3212 2507 1504 794 385 143 1119 651
5 2005 3233 2644 1401 811 355 168 1046 643
6 2006 4388 3640 1648 895 378 152 1270 743
7 2007 4383 3737 1276 622 344 111 932 511
8 2008 4223 3477 1204 453 313 59 891 394
9 2009 3822 3196 1237 609 317 98 920 511
10 2010 4368 3805 1253 691 320 127 933 564
11 2011 6145 5415 1527 725 434 103 1093 622
12 2012 6440 5716 1619 757 541 148 1078 609
13 2013 7669 6807 1842 875 560 149 1282 726
14 2014 7052 5955 2114 900 654 174 1460 726
15 2015 оны эхний 10 сар 5191 4288 1687 784 501 128 1186 656
Нийт: 70722 59175 24037 12003 6155 1950 17882 10053

Зөвхөн 2015 оны эхний 10 сард:

Нас барсан хүн 2014 оны эхний 10 сард 569 байсан бол 2015 оны эхний 10 сард 501 болж, 12,0 хувиар буурсан.

Нас барсан 501 хохирогчийг замын хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрээр нь авч үзвэл: жолооч 183, явган зорчигч 130, тээврийн хэрэгслээр зорчигч 188 байна.

Хүний амь нас хохирсон хэрэг: Согтуугаар үйлдэгдсэн хэрэг 123, мотоцикл холбогдсон осол 76, онхолдох хэлбэрээр гарсан осол 311 бүртгэгдсэн байна. Үүнээс нийслэлд согтуугаар үйлдэгдсэн хэрэг 22, мотоцикл холбогдсон осол 5, онхолдох хэлбэрээр гарсан осол 125 гарсан байна.

2015 оны эхний 10 сард 1167 хүн гэмтэж байсан бол 2015 оны эхний 10 сард 1186 хүн гэмтэж 1,6 хувиар өссөн.

Зөвхөн 2015 оны эхний 10 сард улсын хэмжээнд 49 хүүхэд нас барж, 201 хүүхэд хөнгөн, хүндэвтэр, хүнд  гэмтэл авсан байна.

2014 оны эхний 10 сард 39 хүүхэд нас барж байсан бол 2015 оны эхний 10 сард 49 хүүхэд нас барж, 25,6 хувиар өссөн.

 2014 оны эхний 9 сард 183 хүүхэд хүнд, хэндэвтэр гэмтэж байсан бол 2015 оны эхний 10 сард 201 хүүхэд гэмтэж 9,8 хувиар өссөн.

Эхний 10 сард нийслэлд зам тээврийн осолд 862 хүүхэд өртөж, 14 нь нас барж, 848 нь гэмтсэн байна. Гэмтсэн хүүхдийн 120 нь хүнд, хүндэвтэр гэмтэл авсан байна.

Зам тээврийн осол гарсан шалтгаан, хэлбэрийг нь авч үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос, замын нөхцөлд хурдыг зөв сонгож яваагүйгээс, хажуу хоорондын зайг бариагүйгээс бүртгэгдсэн осол буурахгүй байна. Энэ нь автомашин онхолдох, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр гарсан ослын өсөлтөөс харагдаж  байна.

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

Санал болгох мэдээ

Сэлэнгэ аймаг: Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна

Сэлэнгэ аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна. Тус хөтөлбөр нь Хүүхдийн …