Сонгуулийн штабыг намын дарга нар удирдана

namiin darga nar Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН, МАН, МАХН оролцохоо албан ёсоор СЕХ-нд мэдэгдэж, нэр дэвшигчээ тодруулаад байгаа.

АН-аас ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-аас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар нэр дэвшинэ. Намууд сонгуулийн штабаа байгуулсан байна. Ц.Элбэгдоржийн сонгуулийн штабыг намын дарга Н.Алтанхуяг удирдаж, сурталчилгаа, PR-ийг намын Ерөнхий нарын бичгийн дарга Ц.Оюундарь хариуцан ажиллахаар болсон байна.

МАН-аас нэр дэвшиж байгаа Б.Бат-Эрдэнийн сонгуулийн ерөнхий менежерээр намын дарга Ө.Энхтүвшин ажиллах бол менежирээр нийслэлийг Ц.Мөнх-Оргил, орон нутгийг Ж.Сүхбаатар хариуцах ажээ.  МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалын  хувьд сонгуулийн штабыг намын дэд дарга Д.Тэрбишдагва удирдаж, сонгуулийн ерөнхий менежерээр намын Нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба ажиллахаар болсон байна.

Нэр дэвшигчид энэ сарын 22-нд батлахаа гардан авснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Баарин баруун хошууны монгол урлаачид үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд анхааран зүтгэж байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын баг өнөө өглөө Улаан хад хотын Баарин баруун хошууны Монгол …