Э.Бадар-Ууган даргалж алтан цомын төлөө өрсөлдүүлнэ

COG_2066Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн алтан медальт, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган эдгээр өдрүүдэд Буриад, Тува, Халимагийн боксын холбооны урилгаар ОХУ-ыг зорьсон юм. Тэрээр тун удахгүй буюу ирэх арванхоёрдугаар сард болох Шилжин явах алтан цомын төлөөх “Монгол туургатны боксын анхдугаар наадам”-ын ажлаар ийнхүү дээрх улсуудад ажиллаж байгаа аж.

Монгол туургатан спортын дэвжээнээ ширэн бээлийтэй өрсөлдөн шилдгээ тодруулахаар товоо зарласан. “World Mongolians Global Association”-аас санаачлан зохион байгуулж буй “Монгол туургатны боксын анхдугаар наадам”-ыг Монголын Боксын холбоо дэмжин хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээн зохион байгуулах комиссын даргаар Хөдөлмөрийн баатар, олимпын алтан медальт Э.Бадар-Ууган ажиллаж байгаа юм.

Тиймээс наадмын хүрээнд Тува, Буриад, Халимагийн боксын холбооны удирдлагуудтай уулзан тэмцээний удирдамжаа гардуулан цаашид хамтран ажиллах албан ёсны гэрээ байгуулж байгаа юм байна. Учир нь энэхүү тэмцээн нь цаашид жил бүр зохион байгуулагдах аж.

Тус наадмыг ирэх арванхоёрдугаар сарын 12, 13, 14-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар товоо зарласан.

Анхны алтан цомын эзэд нь монголын боксчид байгаасай хэмээн монголын спорт сонирхогчид энэхүү тэмцээнийг хоног тоолон хүлээж байгаа гэсэн шүү.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ


Санал болгох мэдээ

Улсын аварга О.Хангай 31 дэх түрүүгээ хүртлээ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, сургуулийн түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумаас төрөн гарсан ах …